Шөнийн парад болно
Шөнийн ёслолын жагсаал өнөө шөнө буюу долдугаар сарын 7-ны үүрийн 04.00 цагт Чингисийн талбайд болно.

Цэргийн ёслолын жагсаалд ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Батлан Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул, Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нийт 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Энэ жилийн онцлог нь цэргийн үлээвэр найрал хөгжмийг анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл цэргийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний ангиуд, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын хөгжимчид оролцох аж. Энэхүү цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн юм байна.

“Монгол  улсын төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалыг уламжлал ёсоор энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд  ёслолын жагсаалыг энэ сарын 9-нд мөн адил гүйцэтгэх аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчид агуу эх орны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан анх удаа Улаан талбайд шөнийн бэлтгэлийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт амжилттай зохион байгуулж байсан билээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.