Солар Импульс Номхон далайг гаталжээ
Нарны эрчим хүчээр ажилладаг Солар Импульс-2 хөлөг дэлхийг тойрох туршилтын нислэгээ эхлүүлснээс хойш нэлээд хугацааг үджээ.
 
Тэгвэл тус хөлөг Номхон далайг гатлах түүхэн аяллаа дуусгаж, АНУ-ын Хавай мужийн Оаху арлын Калаэлоа нисэх оноцны буудалд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй амжилттай газардлаа. Хөлгийг Швейцарын агаарын цэргийн армийн нисгэгч Андре Борсчберг жолоодож яваа бөгөөд Японоос Хавай хүртэл 118 цаг буюу ойролцоогоор таван өдрийн хугацаанд дэлхийг тойрох аяллынхаа хамгийн аюултай замыг амжилттай туулж чаджээ.
 
Тэрбээр Гринвичийн цагаар энэ сарын 3-ны үдээс хойш 16:00 цагийн үед Хавайд хүрсэн байна. Андре Борсчберг амжилттай газардсаныхаа дараа өөрийн твиттер хуудастаа “Дөнгөж сая Солар Импульс хөлгөө жолоодон Хавайд ирлээ. Би болон Бертранд Пиккардын мөрөөдөл ийн биеллээ” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлэн жиргэжээ.
 
Энэ удаагийн дэлхийг тойрох төслийн дагуу нийт 13 хотоор аялах бөгөөд Андре Борсчберг, Бертранд Пиккард нар ээлжлэн хөлгийг жолоодож буй. Тэдний хувьд найм дахь хот нь болж байгаа Японы Нагояа хотоос Хавай хүртэл ойролцоогоор 6500 км зайтай юм.
 
Харин нисгэгч Андре Борсчберг ганцаараа жолоодон энэ зайг туулж, түүхэнд нэрээ мөнхөллөө. Харин Солар Импульс-2 хөлгийн хувьд нислэгийн зай, ниссэн цагаараа дэлхийд рекорд тогтоожээ. Хөлгийн дараагийн туулах зам нь Хавайгаас ойролцоогоор 4700 км замыг туулж, АНУ-ын Аризона мужийн Фоеникст хүрэх бөгөөд энэ зайд Бертранд Пиккард хөлгийг жолоодох аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2015-07-07 05:30:37
    za az za za za za za za za za za yabaad bai, end ireheeree zaraarai
    203.194.114.118
    Мэдэгдсэн Хариулах