Японоос орж ирж буй автомашинуудад цацрагийн хяналт хийж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/514 тоот удирдамжийн дагуу ЦЦХХ-ийн улсын байцаагчид Япон Улсаас импортолж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд энэ сарын 2-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байна.

Хяналтын хүрээнд гамма цацрагийн тунгийн чадал болон бета цацрагийн гадаргын бохирдолын хэмжилт хийсэн аж. Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсүүд /АБТЭМА, Материал импекс, Туушин, Техник импорт, Монгол транс, Интердесижн/-ээр импортолж буй 110 машинд хэмжилт хийснээс шалгалтын явцад бохирдолтой автомашин илрээгүй байна. Япон улсаас импортолж буй автомашины цацрагийн бохирдолтыг хэмжих урдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.