Үндэсний их баяр наадмын худалдаа үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл өгнө
10:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабт Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ЗХЖШ-ын дарга  хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно.

10:30 цагт Үндэсний их баяр наадмын худалдаа үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Хангарди ордоны 14 давхарт болно.

11:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд /Хуучнаар Цагдаагийн ерөнхий газар/ Баяр наадмын хамгаалалт, зохион байгуулалтын талаар  Хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууцны барилгын нээлт болно. Нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдэд орон сууцны түлхүүр гардуулна. Хаяг: БЗД-ийн 8-р хороо, Улаанхуарангийн эцсийн автобусны буудлаас зүүн хойш 150 м.

11:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд /Хуучнаар Цагдаагийн ерөнхий газар/ Баяр наадмын хамгаалалт, зохион байгуулалтын талаар Хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа  Налайхын талбайд болно. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, цаашид хот байгуулах ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

12:00 цагт Их Монгол улсын хаан Хубилайн мэндэлсэний 800 жилийн ойд зориулан гаргасан Мөнгөн Зоосны нээлтийн ажиллагаа Арт хаус төвийн үэзсгэлэнгийн танхимд болно.

12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Уран бүтээлчид Италийн “La Cenerentola” гала концертод оролцох болсон талаар дуучид, уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН 2015-07-06 02:04:32
    ЗӨВ ШҮҮ
    103.229.121.139
    Мэдэгдсэн Хариулах