Газраа чөлөөлсөн ч байр ч үгүй, газар ч үгүй болсон иргэд бухимдаж байна
Нийслэл хотыг дахин төлөвлөх ажилд зарим иргэд ам сайтай буй. Харин нөгөө хэсэг нь  сэтгэл ханамжгүй тааруу байна. Учир нь зарим дүүргүүдэд иргэдийн газрыг дахин төлөвлөлт хийх нэрээр ажил гүйцэтгэх компаниуд нь авсан ч одоог хүртэл барилга нь баригдаж эхлээгүй байгаа талаарх гомдол их байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэд дахин төлөвлөлтийн дагуу газраа чөлөөлөөд бараг 2 жил болж байгаа ажээ. Гэтэл одоог хүртэл газар дээр нь орон сууц баригдаж эхлээгүй байна. Иймээс тэр хавийн оршин суугчид байр ч үгүй, газар ч үгүй болох дээрээ тулаад байна. Уул нь энэ хэсэгт "Моннис", "Бүрд" компаниуд шалгарсан ажээ. 
Иймээс оршин суугчид өнөөдөр Хөрөнгийн биржийн байранд 10.00 цагт цугларч дуу хоолойгоо нэгтгэхээр болжээ. 

​Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дулмаа 2015-07-06 17:17:37
    Гохьчин гэж үүнийг хэлдгийм. Яах гэж Үүл худалчын үгнд итигсийн.
    103.10.21.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Яасан хүнээр тоглож ханадаггүй юи бэ энэ 2015-07-06 15:11:58
    Бат Үүлийн гэрт очоод суучих аа.
    122.201.24.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуц 2015-07-06 13:52:29
    Буурал баатарын хийсэн гавьяа гэж.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-06 09:50:09
    yamar aimar yum ve
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-06 01:45:54
    maniin songuuliin shou
    202.179.20.99
    Мэдэгдсэн Хариулах