Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд 14 тамирчин оролцоно
АНУ-ын Лос Анжелес хотноо энэ сарын 25-нд зохиогдох Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Монгол Улсын Төрийн далбааг  ЭМСЯ-аас гардуулж өглөө. Энэ үеэр тамирчдад Тусгай олимпийн холбооны тэргүүн  УИХ-ын гишүүн С.Оюун, баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэ үеэр талархлаа илэрхийлсэн байна. Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд манай улсаас нийтдээ 14 тамирчин оролцох бөгөөд багш дасгалжуулагч нарын хамт АНУ-ыг зорих аж.

Тусгай олимпийн наадам нь орон нутгийн, үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшинд зохиогддог бөгөөд дэлхийн наадам нь хоёр жилд нэг удаа зуны болон өвлийн гэсэн төрлөөр ээлжлэн зохион байгуулагддаг. 

Тусгай олимпийн холбооны гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж урам дэм өгөх хоорондоо өөрсдийн авъяас чадвар, туршлагаа хуваалцах, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг олгодог байна.
2013 онд Монголын Тусгай Олимпийн хороо ТББ байгуулагдсан бөгөөд,дэлхийн 180 оронд 226 тусгай олимпийн хөтөлбөр хэрэгжиж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.