Медиа аян

Мэдээллийн “Eagle News” телевиз, “News агентлаг”, өдөр тутмын “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг” медиа аяныг дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны хугацаанд зохион байгуулсан юм. Энэ хугацаанд давхардсан тоогоор 150 орчим мянган хүний саналыг онлайнаар хүлээн авч, олон нийтийн зүгээс үйл ажиллагаагаараа тэргүүлж буй гэж үзсэн агентлагуудыг нэрлэсэн.

Агентлагуудыг хамруулан зохион байгуулсан энэхүү ажил нь төрийн байгууллагын ажлыг иргэдэд ил тод, нээлттэй явуулдаг байх зарчимд хандуулах, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдийн саналыг тэдгээрт уламжлах зорилготой МЕДИА аян байсныг тодотгож байна. Шалгаруулалтыг зөвхөн иргэдийн оролцоотойгоор явуулсан бөгөөд медиа аянд оролцсон төрийн агентлагууд ямар нэгэн төлбөр хийгээгүй болно. Гэтэл энэ аяны талаар нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, гүтгэлэг тархаж байгаад харамсч байна.

Медиа аяны хугацаанд сэтгүүлчид Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудын талаар иргэд юу мэдэхийг хүсч байгаа, төрийн ажлыг ил тод явуулахад ямар бэрхшээл, алдаа, оноо байгаа талаар сурвалжилж, мэдээллийн байгууллагын үүргийнхээ дагуу иргэдийн оролцоог дэмжсэн 200 гаруй нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, мэдээллийг олон нийтэд хүргэн ажилласан болно.

Кампанит ажлын хүрээнд иргэд, олон нийтийн саналаар үйл ажиллагаагаа үнэлүүлж, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй, авлигагүй, хүнд сурталгүй байгууллагаар тодорсон агентлагуудын нэр хүндэд халдахгүй байхыг хүсч байна. Санал асуулгыг явуулахдаа агентлагуудын ил тод, нээлттэй ажиллагаатай эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, авлига, хүнд сурталтай эсэх зэрэг үзүүлэлтийг шалгуур болгосон бөгөөд иргэд ч дээрх дөрвөн шалгуурын дагуу агентлагуудын үйл ажиллагааг үнэлж, саналаа өгсөн болно.

Энэхүү медиа аян нь “Eagle News” телевиз, “News агентлаг”, “Өглөөний сонин”-ы явуулсан үйл ажиллагаа ба үүнд ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоогүй болохыг мэдэгдэж байна.

Зохион байгуулагчид

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.