Долдугаар сарын цаг агаарын төлөв
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 
 Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бөгөөд агаарын температурын сарын дундаж нь
Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 22-27,Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы зүүн, Баян-Өлгийн баруун болон өмнөд хэсгээр 12-17,Бусад нутгаар 17-22 градус дулаан байдаг байна.

Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1996 онд баруун, төвийн нутгаар, 1999-2002, 2004-2005, 2007, 2008 онд ихэнх нутгаар, 2010 онд говийн нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн нутгаар 36-43, бусад нутгаар 33-38 градус хүрч халжээ.

Мөн 1976 онд баруун ба говийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1978 онд говь ба зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас нилээд хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.

Энэ сард олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатар, Дорнодын  зүүн өмнөд хэсгээр 75-107, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-44, бусад нутгаар 45-74 мм бороо ордог.

Гэвч 1993, 1994, 1997, 1998, 2012 онд ихэнх нутгаар, 2003 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1999-2002, 2004,2005, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага бороо орж байв.

Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг бөгөөд салхины хамгийн их хурд 1991 онд говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга шуурсан хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HI 2015-07-17 08:21:30
    цаг агаарын мэдээгээ ч гаргаж чадахаа больчихоод удаж байна даа,ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧЧИХЭЭД Л АМ ХААНА,ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ,
    182.160.33.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-06 05:09:02
    Өмнөх онуудын харьцуулалтаа өөрсдөө хийгээд тухайн сарын цаг агаар ямар байх талаар л гаргаач. 2015.7 дугаар сард тэгээд цаг агаар ямар байх юм бэ?
    103.10.21.77
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-06 04:13:28
    7sariin medee yabuulaach
    103.242.44.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-06 00:17:14
    Tegeed ene jiliin 7saraa yamar baixiig medmeer baix yum gan bolood xetsuu bna.
    122.254.127.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2015-07-05 16:29:20
    7 jiliin haritsuulalt yumuu.7sar l bish bnadag
    49.0.154.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Olloo.mn 2015-07-05 15:06:54
    Тэгээд 7 сард цаг агаар ямархуу байхын бэ? Хэт халах эсвэл бороо хуртай эсвэл нар хур тэгширсэн сайхан тогтуун байх юм уу??? Би монголоороо уншаад ойлгосонгvй ...
    123.179.202.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Erguu 2015-07-05 14:21:10
    San sen son bish na ne no heregtei bhin
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-05 13:52:17
    Хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа шинжлэх ухааны байгууллага бол Ус цаг уурын алба юм. Цаг агаарын мэдээний таарц маш сайн байгаа шүү. Цаг уурчиддаа амжилт хүсъе...
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • мэдээ 2015-07-05 11:15:57
    Энэ цаг агаараас арай дээр мэдээлэл надад байна. Хүмүүсээ зонтогтой яваарай. Нар гарвал халхална. бороо орвол мөн халхлана
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-05 08:40:02
    Zag agaaraa helj medehee baigaad iim yum medeeldeg bolj.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-05 08:18:56
    ene odoo tegeed 7 sarin tuluv baidal gej oi;goh yum uu
    202.21.111.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Номын сан зарна 95705545 2015-07-05 03:45:51
    Хуучины олон ховор ном сэтгүүл романууд зарна,
    150.129.140.157
    Мэдэгдсэн Хариулах