Арьсны өвчин цөстэй холбоотой
Уламжлалт анагаах ухааны онолоор бидний идсэн хоол, ундны зүйл ходоодонд шингэж, шингээлтийн үр дүнд үүссэн идээний тунгалаг нь элэг рүү дамжиж, тэндээсээ цус, мах, өөх, яс, чөмөг, эр эмийн дусал болон хувирч, нэгнийгээ дэмжиж тэтгэдэг байна. Элэгнээс гарсан шүүрэл цөсний хүүдийд хуримтлагддаг. Харин цөснөөс гарсан шүүрэл арьсан доорх шар ус болон хувирдаг гэж үздэг. Иймд цөсний өөрчлөлттэй хүмүүс ихэвчлэн арьсны харшил болон тууралт, үрэвсэлт батга гарах, мөн нүүр харлах, сэвхтэх, гарын алга болон нимгэн арьстай хэсгүүд шарлах, нүдний цагаан үүл шарлах, өөх ургах зэрэг шинж илэрдэг байна.
 
Цөсийг өвтгөх шалтгаан нь их уурлах, хайрч хуурсан өөх тостой хоол их идэх, халуун ногоо, бэлэн хоол, чипс, шоколад, ууттай найруулдаг кофе, найруулдаг хуурай сүүтэй цай, адуу болон тарваганы мах, иссэн айраг тараг, спиртийн төрлийн зүйл тогтмол хэрэглэх, мөн хэт өлсөж байгаад ихээр идэх, шингэн зүйл бага уух, буруу хоолны дэглэм зэрэг нь цөсийг өвтгөх, өтгөрүүлэх, чулуу үүсгэх гол нөхцөл болдог талаар  эмч Р.Цолмон зөвлөж байна.
 
Цөсний өвчлөл идэр залуу насны хүмүүст их үүсдэг. Мөн намар, халууны улиралд цөсний өвчлөл их хөдөлдөг байна. Сүүлийн үед бага насны хүүхдүүдэд цөс өтгөрөх болон арьсны өвчлөл /диатез/ их илэрч байгаа нь жирэмсэн үед эхийн цөс өвддөг байсан, цээж гашуу оргидог, их хордлоготой, мөн бага насны хүүхдүүд чипс, ундаа, бэлэн хоол, шоколад их идэж байгаатай холбоотой. Энэ нь хүүхдүүдийг насан туршид эдгэшгүй харшил болон арьсны өвчлөл үүсгэх эхлэл болдог. Иймд жирэмсэн болохоор төлөвлөсөн бүсгүйчүүд эхлээд өөрийн өвчний суурийг сайн эмчлүүлсний дараагаар хүүхдээ тээвэл эрүүл өвчин эмгэггүй хүүхэд төрүүлэх болно.
 
Ходоод эрүүл байвал цөс эрүүл, цөс эрүүл байвал арьсны болон бусад элэг, нойр булчирхай, ходоодны өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Тиймээс хоол, ундаа зөв зохицуулан хэт цадахгүй, өлсөхгүй байх, өөрийн биеийн жинд тохируулан ус уух, мөн сэтгэл санаагаа тайван байлгаж уур уцааргүй байх нь чухал. Мөн 16- 60 хүртэлх насны хүмүүс жилд 1-2 удаа уламжлалт анагаахын эмчилгээгээр цөс болон ходоодоо угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Намрын улиралд цөс, бүдүүн, нарийн гэдсээ угааж туулга хийлгэх, хаврын улиралд ходоодоо угаалгаснаар дотрын өвчнүүд болон арьсны өвчлөл, харшлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой.
 
Арьсны өвчний нэг гол шалтгаан нь гол усыг бохирдуулах, лус савдагтай холбоотойгоор ч үүсдэг. Тиймээс жилийн аль ч улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явахдаа гол горхи, булаг шандыг бохирдуулахгүй байх, хамаагүй газар буудаллах, бие засах, хог хаях, амьтан алж улайны үйл хийх, мод ургамал зулгааж тасдах, хиншүү хярвас гаргахыг цээрлэх хэрэгтэй. Ийм шалтгаанаар үүссэн арьсны өвчин эдгэхдээ хэцүү байдаг.
Зууны мэдээ
Э.Манд


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.