Тусгай замын автобус буюу BRT төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрмийг баталлаа
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын  баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг ажлын хүрээнд  нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шаал тэнэг дэмий үйлдэл хийлээ.  2015-07-06 01:22:31
    шаал тэнэг дэмий үйлдэл хийлээ.
  • шаал тэнэг дэмий үйлдэл хийлээ.  2015-07-05 02:45:32
    шаал тэнэг дэмий үйлдэл хийлээ.
  •  2015-07-04 04:43:56
    Метро барих хэрэгтэй байхад хоёрын хооронд дэмий юмаар нүд хуурах гээд байх юм.