Монгол улс ЮНЕСКО-гийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо

Энэ сарын 2-5-ны өдрүүдэд Парис хотноо чуулж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийн талуудын Ерөнхий Ассамблейн тавдугаар чуулганы үеэр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын Хорооны 2014-2018 оны гишүүнээр Монгол Улс анх удаа сонгогдлоо. 

Хорооны нийт 12 гишүүнийг нууц санал хуралтаар сонгосон бөгөөд бусад гишүүнээр Алжир, Афганистан, Болгар, Конго, Кот д’ Ивуар, Сант Лючия, БНСУ, Турк, Унгар, Энэтхэг, Этиоп улс тус тус сонгогдсон байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийг 2005 онд соёрхон баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол Ардын уртын дуу, Монгол Үндэстний баяр-Наадам, Монгол Үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл зэргийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад, Монгол Тууль, Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, Монгол уран бичлэг зэргийг Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлээд байгаа билээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.