“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төсөл 58 цэцэрлэгт хэрэгжжээ

 “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг Японы Засгийн газрын хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр Нийслэлийн дөрвөн дүүргийн 58 цэцэрлэгт хэрэгжүүлжээ.

Уг төсөл 2011 оны наймдугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд бага насны хүүхэд эрүүл, аюулгүй, сурч хөгжих таатай орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд халамж, хамгаалал, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн загварыг хөгжүүлэх зорилготой аж.

Энэхүү төслийн үр шимийг 58 цэцэрлэгт 1318 цэцэрлэгийн багш ажилтан, 21465 хүүхэд, тэдний эцэг эх хүртсэн байна.

Төслийн хүрээнд хүмүүжлийн арга зүйн чиглэлээр 93 сургагч багш бэлтгэн, 61 удаагийн сургалтаар 2272 цэцэрлэгийн багш, туслах багш нарыг чадваржуулж, 15050 эцэг эхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг хүргэжээ. Цэцэрлэгийн нөхцөлд эцэг эхтэй харилцах дэвтрийг шинээр боловсруулж хэрэглээнд оруулснаар нийслэлийн 100 гаруй цэцэрлэг хэрэглэж заншсан байна.


Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.