Баяр наадмын өдрүүдэд 725 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

  • Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана
  • 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
 
  • Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
 
  • Мөн 7 сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,7 сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.
  •  
  • Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 725 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөөд байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.