Дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлая
Нэг саяас дээш иргэнтэй хотыг мега хот хэмээдэг. Тэгвэл манай улсын нийслэл хүн амын өсөлтөөрөө аль хэдийнэ мега хотын дайнд хүрсэн. Гэвч их хотын хүн амын огцом өсөлт, тэлэлтийг дагаад дэд бүтцийн хүрэлцээ хангамж дутагдаж, дөрвөн уулын дундаа шавсаар түгжрэл гэдэг нь дээд цэгтээ очжээ. Өнгөрсөн сонгуулиар гарч ирсэн нийслэлийн удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа янз бүрийн зохицуулалт хийж, зарим нь ч иргэдийн таашаалд нийцсэн. Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж долоо хоногийн аль нэг өдөр зорчихыг хязгаарласан.

Анх дугаарын хязгаарлалтыг хийхдээ “Гудамж” төслийн хийж буй ажлыг дуустал түр хүлээчих хэмээн хийж байсан бол өнөөдрийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилсээр л байна. Хэдхэн сар тэсчих гэж байсан өнөөх захирамж нь хэдэн жилийнх болж, нийслэлчүүд ч үүнд нь хэдийнэ дасчээ.

Гэтэл сүүлийн үед нийслэлийн удирдлагууд маань замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх асуудлыг гаргаж, зургадугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн. Харин иргэдийн эсэргүүцэл хүчтэй байж, нэг өдөр машинаа “амрааж” байхад нэмэх гэлээ, нийтийн тээврийн автобуснууд нь эвдэрхий, өөлж хэлсэн хүнд “өмхий жорлон” шиг гэж шүүмжилсээр энэ зохицуулалтын хэрэгжилтийг хугацааны хувьд хойшлуулж, харин зах, худалдааны төвийн худалдаа эхлэх, тарах цагийг шинээр зохицуулахаар шийдвэрлүүлж чадсан. Нэг үеэ бодвол нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ үгийг сонсдог болоод байгаа юм. Энэ мэдээ ч жолооч нарын магнайг тэнийлгэсэн гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл тэднийг баярлуулах бас нэгэн баяртай мэдээ бол наймдугаар сараас дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах болсон явдал юм. Гэхдээ энэ бол яг шийдэгдчихсэн асуудал биш. Ерөнхийдөө нийслэлийн удирдлагуудын дунд яригдаж байгаа төдий. Гэхдээ шийдэх боломжгүй зүйл ч биш. Учир нь сүүлийн хоёр жилд олны уур бухимдлыг бараад байсан нийтийн тээврийн салбарт нэлээдгүй өөрчлөлт хийсэн нь дугаарын хязгаарлалтыг цуцлахад нөлөөлсөн гэхэд болно. Бүр тодруулбал, энэ сараас нийтийн тээврийн шинэчлэл албан ёсоор эхэлж байгаа юм.

Ингэснээр иргэд автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх бус, цахим карт ашиглаж хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ. Ухаалаг системд шилжиж байгаа нь энэ. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийт 1170 автобусанд цахим машиныг суулгахаар төлөвлөсөн бөгөөд тун удахгүй энэ ажил дуусах юм билээ. Иргэд "U money" гэх картыг автобусны буудлын ойролцоох 450 цэгээс худалдаж, аваад үйлчлүүлэх эрхтэй болно. Цахим карт нь таван төрөлтэй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэдэд зориулсан төрөл бий.

Иргэд картаа мартсан тохиолдолд бэлэн мөнгөө зориулалтын саванд хийж автобусаар зорчих юм гэсэн. Бас ч гэж урт, ухаалаг автобус оруулж ирж байгаа нь нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлнэ хэмээн албаныхан үзэж байгаа юм билээ. Энэ бүхэн нөлөөлөөд сүүлийн хоёр жил амжилттай хэрэгжсэн дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцалж магадгүй нь.

Үүл дарга хүртэл “Хоёр жилийн хугацаанд нийтийн тээвэрт хийгдэж буй ажил амжилттай байгаа учраас дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах нь зөв гэж үзэж байгаа” гэдгээ хэлсэн байна билээ. Мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах талаар нэлээд анхаарсны хүчинд манайхан ч бас тэгтлээ зам дээрээ түгжрээд, хэрэлдэж муудалцахаа больсон байна билээ. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд минь дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн зогсоож, нийслэлчүүдээ машинаа унах боломжоор нь хангаж өгье. Одоо туршилтаа  зогсооё.

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hot in irgen 2015-07-13 15:09:09
    Hezee hot in irged in gej buhimdaj blaa hodoonii humuusee oruulahaa boli ajil hurtel hiij chadahgui ar owriin haalga hereglene
    150.129.141.25
    Мэдэгдсэн Хариулах
  • ДАМПУУРСАН УЛС 2015-07-07 03:31:06
    Ажил хийнэ цалингүй, Хоол хүнс нь хортой, Эмнэлэгт очно үхсэн ч тоохгүй, Машин авна явах ч замгүй, Хүүхэдүүд нь цэцэрлэг сургуульгүй Хөгшид нь өрөнд баригдсан
    202.21.124.21
    Мэдэгдсэн Хариулах
  • soliot 2015-07-05 13:29:47
    50 60 aad myngan mashin nemegdvel zam deer bie bienee haraad honono bizdee mashin unah dontoi malaa
    122.201.31.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Ergelzeeb 2015-07-04 00:17:27
    Ard tumni tald l shiidweree gargaarai da uursundu ashigrai bol yuha ch butsdaggui shu 76
    122.201.21.171
    Мэдэгдсэн Хариулах
  • tsooj 2015-07-03 17:26:47
    yasan uls torchdiin buunii nohoi olon golognvvdiin arga yadaj hoolnii mongo oloh gesen archaagvi sheesnvvdiin niitlelvv tee bitgii ard tvmneer togloldoo
    112.72.13.168
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-03 13:05:25
    bitgii tenegtetsgee , ukher mongolchuud mini , dugaaryn khyazgaarlaltyg boliwol bur yawakhaa baina . mashiny dontoi bish gants udur yawgan yawchikhaad yagaad ba...
    150.129.141.113
    Мэдэгдсэн Хариулах
    • r&g 2015-07-04 18:23:13
      Chi chni nuguu anh ene dugaariin hyazgaarlaltiig anh garah ued mashid esergvvtseed bvx sited bat-uuliig muulaad bsan xvn bna daa, vxchix geed l orilood bsandaa
      103.229.121.179
      Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-07-04 11:56:26
      яг үнэн
      103.229.123.209
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-03 09:40:20
    Олон янзын арга хэмжээ авсан ч үр дүн бага байна.Дугаарын хязгаарлалтаа болисон нь дээр.Угсраа автобус түгжрээ автобус болж, дампуурах магадлалтай.
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulgaa 2015-07-03 09:08:19
    Bi neg l mashintay. Gehdee bi nomer yavahgui udruu buhindahgui. Huuhdee avtusaar avaad yavdag. Alhah sain. 2 udur unahgui bsan ch chadna. Benzind hemneltey.
    202.70.46.205
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-03 08:53:22
    irgedee buu buhimd .turiin tuluu ogotno booj uhdegiin ulger bolno shu
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-03 08:43:07
    demjij bn
    202.21.96.158
    Мэдэгдсэн Хариулах
  • САСа 2015-07-03 04:11:49
    цуцалсан нь дээрээ дарга нар өөрсдөө болохоор 2-оос дээш машинтай болохоор зовлон ойлгохгүй байгаан
    122.201.17.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-03 03:32:56
    Замын бөглөөнд түгжрээд хэвтэж байх сайхан байна уу, тэнэг ээ? Нэг өдөр машин унахгүй бол үхчих гээд байна уу? Хэрэггүй, хэвээрээ, 7 хоногт нэг өдөр хязгаарлаад...
    103.26.194.200
    Мэдэгдсэн Хариулах
    • Alt 2015-07-03 07:27:32
      tugjirch nam zogsoh xuseltei teneguiud olon yumaa,
      112.72.11.101
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-03 03:05:40
    UUl dargiin achaar 7 honogiin 1 odor mashingui, mashinaa unaad yavsan odor toriin albadiin zogsoold odort 2000-5000t ARD IRGED hun bish gedgiig 3 jil uzej bna...
    103.26.194.183
    Мэдэгдсэн Хариулах
    • tumee 2015-07-03 07:28:56
      hutsvaa
      112.72.11.101
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-07-03 01:45:09
    zuv demjij bna
    122.201.26.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогдохын төлөө юу ч хийхээс буцахгүй! 2015-07-03 01:38:23
    Цуцлах санал гаргаж байгаагийн цаад зорилго нь 2016 оны сонгуульд хүмүүсийн сэтгэл зүйг бэлтгэх, ө.х. замыг дахин түгжрүүлж хүмүүсийг бухимдуулан АН-ыг гутаах!!...
    202.179.28.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-07-03 01:31:18
    ТУРШИЛТ ГЭХ Ч ХААШАА ЮМ. ЕСӨН САРААС Л ТОДОРХОЙ БОЛНОДОО. УРТ АВТОБУСНУУД ОРЖ ИРЭЭД Л НИЙТИЙН ТЭЭВЭРИЙН САЛБАРТ ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БНА ГЭХ САНАА...
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2015-07-03 01:19:12
    Дэмжиж байна. Дугаарын хязгаарлалт үр дүнгээ харуулсан. Энэ П хэлж байгаа хүн ичих хэрэгтэй. Муухай Монгол зан гэж.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Нараа 2015-07-03 01:10:44
    ГАнц буудлын газар машин хөлөглөдөг пиздаанууд тэгээд таг түгжрээд 2 цаг яваад ажилдаа ирэхүү эргүү малаа Эргүү тэнэгүүд яасан их байнаа
    103.229.122.113
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-07-04 01:52:19
      Yaag vnen vher mongoloo gej tvgjreel pizee unshaal baij baihaas
      202.131.227.26
      Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2015-07-03 01:28:00
      ok
      103.23.51.3
      Мэдэгдсэн Хариулах