
Үндэсний их баяр наадмын үеэр хилийн боомтууд ажиллахгүй. Монгол-Хятад болон Монгол-Оросын хилийн автозамын боомтууд энэ сарын 11,12-ны өдрүүдэд амрахаар болжээ. Харин 13-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Харин агаарын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэг цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллана.
Харин агаарын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэг цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллана.
Зууны мэдээ