Хөлөг онгоц осолдож, 34 хүн амиа алдлаа
Филиппиний Ормок хотноо 173 хүнийг тээвэрлэж явсан “BANKA” хөлөг осолдож, 34 хүн амиа алдаж, 21 хүн сураггүй алга болсон тухай  Улаан загалмай нийгэмлэгийн дарга Ричард Гордон мэдэгдсэн байна. Филиппиний эргийн хамгаалалтынхан ойролцоогоор 70 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.
 
 Тус хөлөг онгоц салхины улмаас жолоогоо алдаж, осолдсон байх магадлалтай хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Хөлгийн ачих хэсэгт их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн байжээ. Осолдсон хөлгийг аврагчид Ормак хотын эрэг дээр авчрахаар ажиллаж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.