Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад төслийн 3.1.4 дэх заалтын ““Хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж” гэсний дараа “хот, суурин газраас бусад газарт” гэж нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг 55.4 хувь нь дэмжсэн юм. Ингээд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг эцэслэн батлав.

Энэ хууль батлагдсан нь цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байгаа энэ үед асуудлыг ямар нэг байдлаар шийдэх арга юм гэдгийг хуралдаан даргалагч хэлээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uyangaa 2015-07-03 07:08:19
    zuw sh dee iim huuli gargah heregtei hvvhdee haraad gertee suuj vaeegvi hvmvvsl esergvvtseh bh
    170.75.163.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-07-03 05:05:05
    Улс дампуурлаа зарлах дөхөөд байхад бас хүүхдээ харуулах үйлчилгээ иймэрхүү улс л улсыг дампуурууллаа даа
    112.72.13.197
    Мэдэгдсэн Хариулах