Либерид эболагийн халдвар дахин дэгдлээ
Либери улсад дахин Эболагийн халдвар дэгдсэн байна. Ням гарагт Эболагаар өвчилсөн хүү амиа алдсаны дараа шинэ өвчтөн гарс ирснээр тус улсын албаныхан халдвар дахин тархасныг хүлээн зөвшөөрлөө. Либери улс 7 долоо хоногийн өмнө Эболагийн халдвараас бүр мөсөн чөлөөлөгдсөн хэмээн мэдээлж байсан юм.
 
Харин өчигдөр ням гарагт нас барсан хүүгийн оршин суудаг Недовэйн тосгонд Эболагийн шинэ тохиолдол бүртгэгдлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Эрх баригчид өсвөр насны халдварлагчид амиа алдсаны дараа тус тосгоныг тусгаарлаад байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.