“Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийг үзэхдээ заавал үндэсний хувцас өмсөнө
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар  нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэд нь монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсхүл өөрийн орны үндэсний хувцастай байна. Мөн уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.

Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус даалгав. “Дээлтэй Монгол Наадам-2015” арга хэмжээний бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-07-06 05:43:17
    бөөн л сүржин дарамт шахалт, зүгээр л өөрсдө мэдээд дуртай аувцсаа өмсөнө биз дээ. бүүр нэг социализмын үедээ буцаад очсон юм шиг санагдаад байдаг болчихлоо.
    112.72.13.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Teneg huurnuud ee 2015-07-06 04:01:08
    Teneg huurnuud ee. bolomjooroo geh yum uu, hussen ni gevel oor sh dee. Dund surguuli ch togsoogui baihaa ed nar. tenegtej baigaag ni heleed ch oilgohgfui l dee ...
    150.129.143.85
    Мэдэгдсэн Хариулах
  • e 2015-07-03 17:08:17
    Sonoson Mongol naadam gevl yaj bna. Ustaj sonoj bj olon yum huccgagad bgara. Ynhan nuuc amragiin tuhai ymaar bad urialan duudaad bgamu uchirta 3 ch geh shig
    122.201.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-07-02 10:18:21
    Ингээд л тэнэгтдэг юм шүү. Яаж эргүүтэхээрээ ийм шийдвэр гаргадаг байнаа?
    150.129.141.52
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-02 06:59:02
    эргүү тэнэг захирамж, монгол дээл үзэх гэж үндэсний хувцастай ирэх жуулчин байх уу, гол нь гадаадын хүмүүст зориулсан биздээ, бат-үүл уг нь 40000-нх л юмсан
    150.129.143.120
    Мэдэгдсэн Хариулах
    • ард 2015-07-07 05:35:02
      40000 apxichin bat uul. AH aar sagaj bgaa yum; uul ni bol ch ovgontiin hondiinh shuu dee
      203.194.114.118
      Мэдэгдсэн Хариулах