Д.Азжаргал: Эрүүл мэндийн хамгааллын хүрээнд ирээдүйн эрүүл эхийг бэлтгэнэ
Хан-Уул дүүрэг 2014-2016  оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон ажиллаж байна. Тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Азжаргалтай ярилцлаа.
 
-Энэ онд дүүргийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлын талаар ярилцлагаа эхэлье?
 
-2013 онд Хан-Уул дүүргийн Хүүхдийн VI чуулган хуралдсан. Энэ чуулган нь урьд урьдын чуулганаас өвөрмөц онцлогтой болсон бөгөөд хүүхдүүдийг өөрсдөөр нь ямар бэрхшээл, асуудал тулгараад байгаа цаашид дүүрэг ямар бодлого барьж ажиллах, юун дээр анхаарч ажиллавал зохих талаар илэн далангүй ярилцаж, томчуудыг шүүмжилж бас хүүхдүүд цаашид юу хийх талаар ч нээлттэй ярилцсан чуулган болсон юм. Чуулганаас уриалга ч гаргасан. Хүүхдүүдийн чуулган дээр хэлсэн санал дээр үндэслэн цаашид хийх ажлаа төлөвлөж 2014-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлаж, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөгжлийн хөтөлбөр боловсрууллаа. Хөтелберийг дэмжиж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан. Бид хүүхэд нэг бүрийн оролцоог хангасан, тэдний хэрэгцээнд тулгуурласан мөн
бусдын сайн туршлагад суурилан хөтөлбөр гаргалаа. Монголын хойч үе болсон хүүхдүүдийн маань ирээдүй гэрэлтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй, аз жаргалтай явах болтугай.
 
-“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ тухай дэлгэрэнгүй ярина уу?
 
-Энэ хөгжлийн хөтөлбөр нь хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн хоёр дэд хөтөлбөртэй. Хүүхэд хамгааллын хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил бол эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийгдэж байгаа ажлууд болж байна. 2013 онд дүүргийн ЕБС-иудын сурагчдыг шүдний үзлэгт хамруулсан. Харамсалтай нь хүүхдүүдийн 70 гаруй хувь нь шүдний ямар нэгэн өвчлөлтэй гэсэн дүн гарсан байсан. Тиймээс бид ямар бодлого барьж ажилласан гэхээр зуны амралтаараа шүдээ эмчлүүлж ирэх даалгаврыг өгсөн.
 
Үүний үр дүнд шүдний өвчлөлтэй хүүхдүүдийн 16 хувь нь шүдээ эмчлүүлээд ирсэн байсан. Хүүхдийн шүдний өвчлөлтийн нэг шалтгаан нь улсын шүдний эмнэлгийн кабинетын хүрэлцээ муу байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд бид дүүрэггээ явуулын шүдний кабинет байгуулах, тэнд ажиллаж байгаа шүдний эмчийн цалинг тооцох талаар хөтөлбөрийн хүрээнд суулгаж өгөхөөр төлөвлөсөн юм. Хүүхэд хамгааллын талаар хийж буй дараагийн томоохон ажлын нэг нь хүүхдийг эхийн хэвлийд байхад нь хамгаалах, эмчлэх, ургийн гажгийг эрт илрүүлэх үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан 4D эхо бүхий кабинет байгуулахаар төлөвлөсөн. Тэнд эхчүүд үнэ төлбөргүй оношлуулах, эмчлүүлэх үүд хаалга бүрэн нээгдэнэ.
 
Мөн өсвөр насын охидын нөхөн үржихүй болоод эрүүл мэндийн хамгаалал ирээдүйн эрүүл эхийг бэлтгэх үүднээс ахлах ангийн охидод сургалт явуулж охидыг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчлөлтэй охидыг эмчлэх ажил хийхээр төлөвлөгдөж байна. Бас нэг хүүхдийн төлөө ажил бол цэвэр усаар эрүүлжүүлэх ажил бөгөөд бодлогын хүрээнд дүүргийнхээ төвийн зургадугаар сургуульд анги тус бүрд нь цэвэр усыг байршуулан эрүүлжүүлж байна. Энэ ажлаараа хүүхдүүдэд усны ач холбогдлыгойлгуулах, эрүүлжүүлэх зорилготой юм.
 
-Хүүхдийн хөгжил, хүүхдийг хөгжүүлэх чиглэл мөн л чухал сэдэв шүү дээ. Танай дүүрэг энэ тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
 
-Дүүргийн хүүхдүүдийг сонирхсон дугуйланд нь хичээллүүлэх цаашлаад спортын найман төрлөөр өсвөрийн лигийг бэлтгэн гаргахаар төлөвлөж байна. Мөн дүүргийн ЕБС-иудад чиглэл, чиглэлээр хүүхдүүдийн авьяасыг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг барьж байна. Жишээлбэл, дүүргийн 34 дүгээр сургууль гимнастик, 60 дугаар сургууль бүжиг, 41 дүгээр сургууль хөлбөмбөг /хөлбөмбөгийн талбайтай/, 10 дугаар сургууль софт теннис, 32 дугаар сургууль әсвөрийн зохион бүтээх, /математекаар/, 118 дугаар сургууль компьютер программ, 7 дугаар сургууль морин хуур, 18 дугаар сургууль гадаад хәл, 52 дугаар сургууль сагсанбөмбөг, 15 дугаар сургууль шатар, 75 дугаар сургууль найрал дуугаар хөгжүүлэх боломжтой.
 
Ингэснээр хүүхдүүд өөрийн сонирхлоор сонгон суралцах боломжтойгоор онцлог болж байна. Мөн 2013 онд ЕБС-ын V-XI ангийн сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч сурлага, амжилтаараа хаана явж байгааг тогтоосон. Энэ тухайгаа боловеролын байгууллагын удирдах ажилтнууд доголдол байгаа хэсэгт ажиллаж чанар, амжилт ахиулах ажлыг зохион байгуулсан юм. Багш нарын чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, туршлага судлуулахаар ажил хийгдсэн. Цаашид 2014 онд дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжил сурлагын амжилт чанар багшийн хөгжлөөс шалтгаалах юм гэж үзээд энэ ажилд 20 сая төгрөгийг төлөвлөсөн байгаа.
 
-Сургуулийн өмнөх насны хүүхдүүдүүдийг хэрхэн анхаарч байна вэ?
 
-2013 онд бүх цэцэрлэгүүдэд эрүүл мэндийн кабинет байгуулсан. Энэ ажлаараа бид хүүхдийн шүдийг хэрхэн хамгаалах болон гарын ариун цэврийг сахихад шингэн саван хэрэглүүлэх ариун цэврийн боловсролыг олгож байна. Мөн хоолны чанар ариун цэвэрт анхааран ажилласан ингэснээр бидний хувьд цэцэрлэгийн наснаас нь эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй олгох боломжтой болж байгаа юм. Аяга, таваг ариутгагчийг дүүргийнхээ цэцэрлэг бүрт суурилуулсан байгаа. Энэ ондоо бүх цэцэрлэгүүдийн ангийг камержуулснаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ юу сурч, юу хийж байгааг шууд интернэтээр харах боломж бүрдэх юм. Мөн бүсийн дөрвөн цэцэрлэгт стандартад нийцеэн тоглоомын талбай байгуулах ажлыг төлөвлөж байна.
 
Дүүргийн амьжиргааны түвшин доогуур иргэдийн цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн зөөлөн эдлэлийг сольж өгөх, цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдийг зуны сургалтаар цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах ээж аавийг нь ажилтай, орлоготой болгох үүднээс зуны цэцэрлэгт хамруулж насны онцлогт тохирсон хэрэгсэл тоглоомыг шинэчлэх гэх мэт ажлуудыг төлөвлөж байна.
Нийслэл таймс
О.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.