Дэлхий дээр жингийн илүүдэлтэй хоёр тэрбум хүн амьдарч байна
Бидний идэж, хэрэглэж буй хоол хүнс, амьдралын буруу хэвшлээс болж жингийн илүүдэл үүсч байна. Энэ асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болсныг Вашингтон болон Токиогийн их сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгаа харууллаа. Тодруулбал тэдгээр эрдэмтэд дэлхий дээр хоёр тэрбум 100 сая хүн жингийн илүүдэлтэй байгааг тогтоожээ.

Судалгааны баг ийнхан хүн амын эрүүл мэндийн 1800 статистик баримт болон түгээмэл тархацтай өвчний судалгаа зэргийг үндэслэж, дэлхийн 180 орны хүн амын 2013 оны эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар дэлхийн насанд хүрсэн нийт эрэгтэйчүүдийн 37 хувь, нийт эмэгтэйчүүдийн 38 хувь нь таргалалттай гарсан байна. Түүнчлэн сүүлийн 20 гаруй жилд насанд хүрээгүй хүүхдүүдийн таргалалт 47 хувиар нэмэгдсэнийг онцолжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • xorloo 2014-06-08 13:41:36
    tim shv de xvn aminda archatai bh jinge barij curax targalalttai temtsej curax xeregtei
  • түнтгэрүүд 2014-06-06 02:37:04
    МОНГОЛЫН 30-45 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН 80% НЬ ХЭТ ТАРГАЛЖ, АРЬСАНДАА БАГТАХАА БОЛЬСОН ТҮНТИЙСЭН ЮМНУУД БОЛЖЭЭ. ТА НАР АЖИГЛААРАЙ, ХАЖУУГААР ЧИНЬ 10 ЗАЛУУ ӨНГӨРӨХӨД 7-8 НЬ ЛАВ ТҮНТГЭР БАЙГАА ДАА.