Хүүхэд харах үйлчилгээний болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.07.01/ үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, тус байнгын хорооны харьяалах асуудлын хүрээнд багтдаг салбаруудын урсгал зардлын гүйцэтгэл хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч боломжийн гарсан байна. Харин хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байна. Жишээ нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 79 хувьтай, эрүүл мэндийн салбар 73 хувьтай гарсан байна. Энэ нь шийдвэр гаргах үйл ажиллагаа Засгийн газар, холбогдох яам, тендерийн хяналтын байгууллагуудын хэмжээнд маш удаан байгаагаас хугацаа алдуулж байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж ажилд саад болж байна. Тендерийн үйл ажиллагааг гүйцэтгэх судалгаа бий. Энэ судалгааг холбогдох байгууллагууд судалж үзэж анхаарал хандуулах шаардлагатай. Мөн Хятадын Засгийн газрын тусламжтайгаар бүх багш нарыг компьютероор хангах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Ирэх есөн сард шинэ хичээлийн жил эхлэхэд багш болгоныг компьютерээр хангах хүсэлтийг Л.Гантөмөр сайд тавьж байгааг дэмжиж байна. Бид мэдээлэл, технологийн эрин үед амьдарч байж багш нарын асуудлыг шийдэлгүй хаяж болохгүй. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай гэлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, улс орны хөгжлийг тодорхойлдог гол хүч бол нийгмийн хамгааллын салбар. Иймд эдгээр салбарт төр, засгийн бодлого, анхаарлыг түлхүү чиглүүлэх хэрэгтэй. Түүнчлэн аудитын байгууллага бодит байдалд тулгуурласан зөв дүгнэлт гаргахад анхаарч, дүгнэлтийг зөвхөн гүйцэтгэлээр гаргах биш салбарын байгууллагын ажилд гарч байгаа доголдол, зөрчил, үндэслэл, гол шалтгаан юунд байгааг хянаж, шалгасны үндсэн дээр бодит тоон үзүүлэлтийг гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллах нь чухал байгааг хэллээ.

Үүний дараа Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, А.Бакей нарын гаргасан “ Хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн дүрэм, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн дүрэм, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрэм-ийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн дүрмийн нийтлэг үндэслэлд, Үндэсний Зөвлөлийн зорилго нь эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч , ажил олгогч, Засгийн газрын тэгш оролцоог хангах, төрийн бодлого, эрүүл мэндийн даатгалын байгууллагын алсын хараа, хэтийн зорилгыг хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэхэд засаглалын дэмжлэг үзүүлэх, сангийн орлого, зарлагын төсвийн төсөл, төсөөлөл боловсруулах, санхүүгийн тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, тусламж, үйлчилгээний жагсаалтыг батлах, нэр төрлийг тогтоох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, эрүүл мэндийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлтэд хөндлөнгийн хяналт тавих зэрэг хуулиар тогтоосон чиг үүргийн хэрэгжилтийг хангуулахаар тусгасан байна. Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрмээр, Ажлын албанаас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Эрүүл мэндийн даатгалын үндэсий зөвлөлийн дүрэм, холбогдох журмын хэрэгжилтийг зохион байгуулах, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, А.Тлейхан нар асуулт асууж тодруулга авсны дараа дүрмийг бүхэлд нь дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн дүрэм, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах саналыг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайханбилэг 2015-07-02 00:41:06
    Манай МАНАН мөдхөн хүндэрсний чинь дараа цаасаар арчиж туслах хууль гарган түүндээ 1 триллион төгрөг зарцуулах болно.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-07-01 20:17:08
    Ulsiin ediin zasag hyamarch baihad huuhed harah huuli gargan 58 terbum tugrugiin nemelt zardal gargaj baidag, ene avilgachid.
    168.251.2.32
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-07-01 12:37:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.80
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-07-01 08:31:35
    дампуу нөхдүүд ямар сайн талыг нь олж харав? муу тал нь хаанаа байгааг харсан уу?
    203.194.114.90
    Мэдэгдсэн Хариулах