Грекийн эрх баригчид европын төв банкыг шүүхэд өгнө
Грекийн эрх баригчид Европын төв банкийг шүүхэд өгөхөөр эрчимтэй судалж байгаа гэнэ. Европын төв банк тус улсад нэмэлт санхүүжилт олгохоос татгалзсаныхаа дараа дахин санхүүжилт авах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах, санал асуулга хэвийн явагдах боломжийг хангахын тулд банкуудыг хааж, мөнгөн урсгалыг царцаахыг тулган шаардсан юм.
 
 Европын төв банкны энэхүү үйлдлийг улс орны банк санхүүгийн тогтолцоог устгахыг санаархсан хорт явуулга гэж үзэж байгаагаа Грекийн Сангийн сайд Янис Варуфакис мэдэгдлээ.
 
Грек улс хямралаас гарах хөтөлбөрийн хүрээнд 89 тэрбум евро хүлээж авах дутуу байхад ийнхүү санхүүжүүлэхээс татгалзаж, улмаар евро бүсээс гарах эсэх асуудлаар эцсийн хариу авахыг чармайсан нь Европын холбооны шууд явуулга, эдийн засгийн асуудлыг далимдуулан улс төрийн шийдэл гаргуулахыг санаархсан явдал гэж тэрбээр дүгнэж байгаа юм.
 
“Грекийн засаг захиргаа өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд бүх бололцоог ашиглана. Европын холбоотой явуулж байгаа хэлэлцээр евробүсээс гарах эсэх асуудлаар болоогүй тиймээс бид ийм алхам хийхээс татгалзаж байна” гэж тэрбээр хэлжээ.
 

...Европын ходбоо Грекийг нэгмөсөн "дарж" авахаар ийнхүү яаравчилсан нь Грек-ОХУ- ын харилцаатай холбоотой байж болохыг олон шинжээч хэлж байна.Грекийн Ерөнхий сайд A.Ципpac өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Москвад айлчлал хийж...

 
Эрх баригч СИРИЗА нам мөн адил Европын төв банкны энэхүү тулган шаардсан үйлдэл нь бүс нутагт санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлээгүй явдал гэж үзсэн байна. Янис Варуфакисын мэдэгдэлд “Европын төв банк Грекийн банкуудыг хаах гэх ямар ч шаардлага байгаагүй, бидэнд долдугаар сарын 05-ныг хүртэл тэсэх хангалттай нөөц байсан” гэсэн. Түүний энэ үгнээс “Банкуудын гүйлгээг хаах нь эрсдлээс сэргийлэхийн тулд биш, Грекийн ААН-үүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах гэсэн зорилготой байсан” гэсэн санаа нэвт үнэртэнэ. Өөрөөр хэлбэл, Европын холбоо тулган шаардалтдаа улам хүч оруулахын тулд Европын төв банкийг оролцуулсан  гэсэн үг.
 
Үнэхээр ч Грекийн эдийн засгийн байдал өнгөрсөн баасан гарагаас эхлэн илт муудаж ирлээ. Хөрөнгө оруулагчдын “луужин” гэж хэлж болох зээлжих зэрэглэлийг нь Стандарт энд Пүүрс агентлаг өчигдөр нэг шатлалаар бууруулж, ССС байсныг ССС- болгосон. Зэрэглэл бууруулсан шалтгаанаа “Хэрвээ санал асуулгын дүн эсрэг гарвал Грек улс Олон улсын валютын санд 54 тэрбум еврог нэн даруй төлөх шаардлагатай болох учраас” хэмээн тайлбарлажээ. Үндэслэлтэй тайлбар, гэвч санал асуулгын дүн “Гурвал” гэж нэрлээд байгаа Европын төв банк, Еврокомисс, ОУВС-гийн талд гарлаа ч зэрэглэл дээшлэх магадлал муутай юм. “Гурвал"- ын санал болгож буй “хөтөлбөр" гэж дээр цухас дурьдсан. Хэрвээ грекчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгож авбал, түүнд заасны дагуу татвараа нэмж, цалин тэтгэврийг хасан, төсвийн ажилтнуудыг цомхотгох маш хатуу бодлого хэдэн жилийн турш хэрэгжүүлэх шаардлагатай болох юм.

Санал асуулга энэ сарын 5-ны өдөр болохоор товлогдсонтой холбогдуулан Евро комиссын тэргүүн Жан Клод Юнкер грекчүүдэд хандаж, евро бүсэд үлдэхийн төлөө саналаа өгөхийг уриалсан байна.

Европын холбоо Грекийг нэгмөсөн “дарж” авахаар ийнхүү яаравчилсан нь Грек-ОХУ-ын харилцаатай холбоотой байж болохыг олон шинжээч хэлж байна. Грекийн Ерөнхий сайд А.Ципрас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Москвад айлчлал хийж, Ерөнхийлөгч В.Путинтай ажил хэрэгч яриаг өрнүүлсэн юм. Түүнийг Москвад ирсэн даруй Европын холбооны парламентын дарга Мартин Шульц мэдэгдэл хийж, Оросын эсрэг хоригийг зөрчихгүй байхыг сануулсан ч Алексис Ципрас “Грек бол өөрийн гадаад бодлоготой тусгаар улс. Гэхдээ олон улсад хүлээх үүрэг хариуцлагаа хүндэтгэнэ" хэмээн хариу барьж байв.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэлхийн банк, олон улсын валютын сан г.м 2015-07-01 12:44:54
    Энэ чинь л шинэ колончлолын бодлого шүү дээ. Нөгөө глаболчлалын чинь үр дүн. Монголыг ч ийм ирээдүй хүлээж байгаа. Дэлхийн банк, олон улсын валютын сан г.м.
    43.242.243.112
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-07-01 12:42:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.80
    Мэдэгдсэн Хариулах
  • улаалзай 2015-07-01 07:19:00
    Грекүүд гэж мөн тэнэг юмаа. Гуйж байж зээл авч баачихаад одоо авсан зээлээ төлөхгүй гэдэг чинь мөн ч мулгуу бодол байхдаа.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах