Өөртөө урамшуулал олгодог дарга нар олширчээ
АТГ-аа өнгөрсөн сард “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын дарга И.Нарантуяаг өөртөө урамшуулал олгосныг  нь тогтоож холбогдох албаныханд хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн. Ингээд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ түүнд сахилгын шийтгэл ноогдуулж,  хоёр сарын цалинг нь 20 хувиар бууруулахаар болсон.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон байсан нь тогтоогдож, тухайн үедээ Г.Нямсүрэн ажлаасаа халагдаж П.Чинбат, Б.Эрдэнэбат нарын цалинг 1-3 сар хүртэл 30 хувиар бууруулахаар шийдвэрлэж байсан юм.

Тэгвэл өөртөө урамшуулал олгодог дарга, албан тушаалтнууд үүгээр дуусахгүй бололтой. Бүр тодруулбал манай ихэнх төрийн байгууллагынхан хот, хөдөөгүй өөртөө урамшуулал олгодог шинэ төрлийн арга зальтай болсон байна. 

Тухайлбал АТГ-аас “2014 оны хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн үнэлгээнд үндэслэн Булган аймгийн 17 сум, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудын 28 сум, түүнчлэн  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газарт тус тус ажиллаж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Эдгээр байгууллагууд нь өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргадаг байсан нь тогтоогджээ. 

Мөн хууль тогтоомжид заасан мэдээллийн ил тод байдал хангалтгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа оролцогч байхгүй гэдгээр шалтгаалан шууд гэрээ байгуулдаг, олон нийтийн оролцооны аргаар хийх ажилд иргэдийн бүлгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулдаг, иргэдийн бүлэг нь ихэвчлэн ИТХ-ын төлөөлөгч байдаг, сонгон шалгаруулалтад орж ялсан хуулийн этгээд мөн албан тушаалтнуудтай шууд болон шууд бусаар холбоотой, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулдаг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил дутагдал гаргасан байна. Иймд илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдлыг засаж залруулах, санал дүгнэлтийг холбогдох газарт нь уламжлах зэрэг арга хэмжээг авсан байна. 

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал өдөр өдрөөр дордож, гадаад, дотоодын өр зээлдээ дарагдсан манай улсын данс улайчихсан байгааг Сангийн сайд учирлан сууж байхад энэ мэт төрийн байгууллагын ажилчид нь өөрсдийгөө урамшуулаад сууж байгаа нь туйлын харамсалтай. Уг нь энэ мэт бусармаг үйлдэл хийхийн оронд ажил үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах нь тэдний хамгийн түрүүнд хийх ажил байлтай.

Хэсэг, хорооноосоо эхлээд иргэдийнхээ санаа бодлыг ч олигтойхон сонсох чадваргүй төрийн албан хаагчид хаа сайгүй бий. Иргэд тэдэнд "0" үнэлгээ өгч байхад харин тэд өөрсдөдөө "100" оноо өгч байна. Төрийн байгууллагуудын энэ үйлдлийг дорвитой арга хэмжээ авч зогсоохгүй бол байдал улам л хүндрэх болно. Ганц, хоёр сарын цалинг нь 20, 30 хувиар бууруулах нь тэдэнд шийтгэл болохгүй. Харин татвар төлөгчдийн мөнгөөр энэ мэтээр өөрийгөө шагнадаг дарга нарыг шууд албан тушаалаас нь  чөлөөлдөг болох нь зүйтэй болов уу. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • park 2015-07-02 01:58:35
    Parkiin dotor bdag restaurant tursun udruu temdegchiheed barimtaa ХТҮГазрын ner deer seminar gej bichuuleed ulsaar tuluulj bsan 2 jiliin umnu bolson yvdal
    122.201.25.222
    Мэдэгдсэн Хариулах
  • park 2015-07-02 01:47:58
    ene narantuya chin huuhdiin tuluu gazriin munguu dandaa huleen avalt hiij tursun udur ene ter temdeglej yvdag shdee.
    122.201.25.222
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-01 23:04:45
    Хаха баянзүрх захын босс хүүххдийн байгууллагын төсвийн хэдэн төгрөгөөс өөртөө урамшуулал бичиж байх. Ичдэг болоосой. Хязгааргүй шунал юм даа
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2015-07-01 16:49:55
    tegeed ene shiitgel chin idsen uusniig ni togtooj tuluuldeggui jmuu.hudlaa shou hiij bhiin.naaduul chin sharhaa nuhiishdee.nohduud
    112.72.13.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-07-01 11:45:36
    Arai ch dee. Ene shiitgel gejuu dee! Uurtei ugsun shagnal ni Shiitguulj baigaa tsalingiin 20 %-aas hed dahin ih baigaa shuu dee. Ajilaas ni hal!
    150.129.141.214
    Мэдэгдсэн Хариулах
  • viva 2015-07-01 11:35:21
    Bi ch bsa avdiishd
    112.72.11.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayanzurkh zah 2015-07-01 03:25:36
    Naad narantuya chini bayanzurkh zahiin ezen baij uurtuu ingej iluu mungu avch bdag yasan shunaltai hun be..
    112.72.6.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-01 01:00:19
    Энэ өөртөө урамшуулал олгодог дарга доргыг шууд ажлаас нь хал. Өмнөх МАН-ын ЗГ-ын үед ийм юм байдаггүй боловч төрийн ажил хийж, авилга авдаг байсан юм шүү.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
    • Соогий  2015-07-01 02:09:43
      Өөртөө урамшуулал авдаг, өөр аргаар мөнгө олдог дарга нар олон байгаа байхаа.
      103.9.90.98
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-01 00:46:46
    Энэ АН-аас чинь дандаа ийм муухай луйварчин юмнууд албан тушаалд очсон байх юм аа, өмнөх засгийн үед иймэрхүү зүйл гардаггүй байсан юм даа,
    202.21.124.17
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-07-02 00:38:00
      Энэ урамшуулал ч Үр дүнгийн гэрээ гэдгээс эхлэлтэй 10 гаран жил болж байгаа зүйл, үүнээс гадна өдөрт 2-3 мянган төгрөг, сард 40-60 мянган төгрөгний хоолны мөнгө...
      202.179.11.58
      Мэдэгдсэн Хариулах