АН-ын бүлэг МАН-д мэдэгдэл хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд “АН, МАН- ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг хангалтгүй гэж үзлээ. Хамтарсан Засгийн газраас өргөн барьсан эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэхийн төлөө танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна.

Энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж байгаа учир зайлшгүй шаардлагатай хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ. Иймд гэрээний хэрэгжилтэд анхаарч төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахад саад учруулахгүй хамтран ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэж байна” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг дүгнэхийг бүлгийн гишүүддээ даалгасан. Энэ дагуу АН-ын бүлэг өчигдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан билээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сандаг 2015-07-01 08:40:45
    яг л та нар хамтарч энэ улсыг мөхөөхөд оролц үгүй бол дуугүй байгаад өг гэж энэ мэдэгдэл ойлгогдож байна даа
    103.229.122.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Эсэргүүцэгч 2015-07-01 04:15:13
    АН-ынхан наадмын өмнө зориуд ийм юм хийж хэдэн лоббины хуулиудаа батлуулах гэж байна даа. Жишээ нь эдийн засгийн ил тод байдал нэртэй луйварчидад зориулсан хуул...
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2015-07-01 02:57:18
    АН-ЫН ТЭНЭГҮҮД АРД ТҮМНИЙГ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮГҮЙ ШҮҮ. АН-ЫНХАН ӨӨРСДӨДӨӨ ТОХИРУУЛЖ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ МАН-ЫГ ГАРТАА ОРУУЛАХ ГЭЖ ИХ ЯДАРЧ БАЙНА.
    103.254.120.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-01 00:51:18
    АН-ын мангаруудаа ард түмэн ойлгож байгаа , АН-ын дотоод зөрчил, эрх мэдэл, мөнгөний төлөөх дайн чинь улс орны бүх зүйлийг унагаасан, одоо ч үргэлжилж байгааг,...
    202.21.124.17
    Мэдэгдсэн Хариулах
  • irbes 2015-06-30 17:46:15
    bid nariin tesbser aldarch bna shvv bid mongolchuud shvv bitgii dord vzeerei oros xujaa angli tologoos oor chvv anduurbaa
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • irbes 2015-06-30 17:27:06
    ta nar dandaa xudalaa shdee
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2015-06-30 13:20:03
    MAN-iig shakhaj baigaad muu muukhaigaa bamluulakh, neg ugeer khelbel mogoi bariulakh sanaagaa bichjee. Gorid. Garamgaibaamariin 30.000.000.000 -g argalakh, khuu...
    150.129.142.106
    Мэдэгдсэн Хариулах