Цэцэрлэгийн тогооч нар Улсын хэмжээнд баталгаажсан үнэмлэхтэй болно
Нийслэлийн Боловсролын газрын Эрүүл ахуй орчны стандарт, хүнсний аюулгүй байдал болон хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
Б.Энхтайванаас тодруулга авлаа.

 
-Цэцэрлэгийн тогооч нарыг аттестатчилахаар болсон. Энэ ажлын үр дүн, ач холбогдол нь юу вэ?
 
-Нийслэлийн Боловсролын газрын тушаалаар энэхүү ажил хийгдэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувийн болон улсын цэцэрлэгийн тогооч нарыг аттестатчилах юм. Ингэснээр цэцэрлэгийн багачуудын хоолыг бэлтгэдэг тогоочдын мэдлэг, ур чадварыг бодитоор үнэлэх төвшинг тогтоох, улсын хэмжээнд баталгаажсан мэргэжлийн үнэмлэх олгох зорилготой. Шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн тогооч нарт Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран сургалт зохион байгуулахаар болоод байгаа.
 
-Тухайн шалгалтаар юуг голлон анхаарч шалгах вэ. Энэ ажлыг явуулах болсон шалтгаан юу вэ?
 
-Тухайн шалгалтыг Хөдөлмөрийн яамны харьяа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэргэдэх мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комисс авна. Онолын болон ур
чадварын шалгалт авах юм.
 
-Ер нь нийслэлийн Боловс­ролын газраас энэ ажлыг анх удаа зохион байгуулж байгаа юу. Цаашдаа дараа дараагийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулагдах уу?
 
-Энэ ажлыг нийслэлд анх удаа зохион байгуулж байгаа. Цааш­даа 3-5 жил тутамд нэг удаа аттестатчилал явуулдаг байхаар төлөвлөж байна
 
-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны чанар байдалд хаанаас хяналт тавьдаг вэ. Танайхаас энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Цэцэрлэгийн хоолны чанарт тухайн цэцэрлэгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж ажиллахаас гадна Нийслэлийн боловсролын газар болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьдаг. Жилд 1-2 удаа Нийслэлийн боловсролын газраас мониторинг хийдэг юм.
 
-Шалгалт хэзээ эхлэж, хэзээ дуусах вэ. Бүх тогооч нар хамрагдах ёстой юу. Хамрагдаагүй тохиолдолд ямар нэгэн
хариуцлага тооцох уу?
 
-Аттестатчилал, ур чадварын шалгалт энэ сарын 09- 25-ны өдөр хүртэл үргэлжилңэ. Нийслэлийн хэмжээний төрийн болон төрийн бус өмчийн өмчийн бүх цэцэрлэгийн тогооч нар хамрагдана. Шалгалтад хамрагдаагүй болон давтан шал­галтад хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд шалгалтын нийт дүнгээс хамааран цаашид тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөсөн.
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya 2014-06-08 16:00:40
    mash zow shiidwer baina stesterlegiin tohgooch nar huuhduudiin hoolni dawsiig mash ih hiideg um baina lee uund anhaarah heregtei baina
    112.72.13.112
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-06-06 05:55:28
    niislelnay bolovsroliin gazar hiih yostoi hyreeniihee ajil oroh yum bish yy, tegvel ni mergejliin hyanaliin gazar shuud hariyand ni ajillah yum bish yy odoo
    202.179.20.175
    Мэдэгдсэн Хариулах
  • БОЛОВСРОЛ 2014-06-06 03:51:37
    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖЛИЙН БҮХЭЛ БҮТЭН БАГ АЖИЛЛАЖ БАЙХАД БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН БАЙХ НЬ ХЭР ЗОХИМЖТОЙ ВЭ.НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС БҮХ ЗАХИРАЛ, МЕНЕЖЕРҮҮДИЙГ СО
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах