Грекийн банкууд хаалгаа барив
Грекийн банкууд ирэх сарын 7-ныг хүртэл хаалгаа барив. Афины хөрөнгийн бирж өчигдрөөс эхэлж ажиллагаагаа түр зогсоосон байна. Тус улс өнөөдөр олон улсын валютын санд 1.6 тэрбум еврогийн төлбөр хийх ёстой. Грекийн дефольтын эрсдэл нэмэгдэхийн хэрээр Евро бүсээс гарах магадлал ихсэж байна.
 
Европын төв банкнаас Грекийн банкуудад олгох яаралтай санхүүжилтийг нэмэгдүүлээгүй аж. Түүнчлэн Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас капиталд хяналт тавих аргыг хэрэглэж эхэлжээ. Ингэснээр данснаас нэг өдөрт мөнгө авах дээд хэмжээ нь 60 евро байх бөгөөд урьдчилан зөвшөөрсөн худалдааны шилжүүлгээс бусад гадаад гуйвуулгыг хоригложээ. Грекийн банкууд өнгөрсөн амралтын өдрүүдэд бэлэн мөнгөний машинуудаас мөнгөө эргүүлэн татсан байна. Ерөнхий айд иргэдийн цалин, тэтгэвэр, хадгаламжид баталгаа өгчээ.
Зууны мэдээ
М.Хүслэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.