Сансарын тунел, Баянцээлийн баар рестораны үйл ажиллагааг зогсоох талаар хэвлэлийн бага хуралтай

11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд БНГУ-ын “ХЕОС Энержи” ХХК-иас Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж болон олон нийтийн хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ХААИС-тай хамтран ажиллах болсон талаараа мэдээлэл хийнэ.

12.00 цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын хурлын танхимд Сансарын тунел, Баянцээлийн баар рестораны үйл ажиллагааг зогсоох талаар хэвлэлийн бага хуралтай.

12. 00 цагт Монголын Консерватив намын байранд нийслэлийн Консерватив нам байгуулагдаж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хохирогчдын холбоо, 2008 оны долдугаар сарын 1-ний хэлмэгдэгсдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудаас долоон жилийн өмнөх долдугаар сарын 1-ний хар өдрийг дурсч мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Түгээмэл хөгжил" төвөөс хөдөө орон нутгуудаар хэрэгжүүлсэн "Монгол трай 2015" нөлөөллийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулах явган алхалт хийнэ. Төмөр замд байрлах Тээврийн дээд сургуулиас 12.00 цагт гарч, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт 15.00 цагт хүрч, албаны хүмүүстэй уулзах юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.