МАН засгаас гарах уу
Өнгөрсөн долоо хоногийн эхээр АН-ын бүлэг хамтарсан засаг байгуулчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар МАН-ыг засгаас хөөх тухай ярьж эхэлсэн. Тэгвэл АН-ынхан энэ асуудлыг cap, хоёр сарын өмнөөс хөндөж, судалж иржээ.

Учир нь МАН- ынхан засагт хамтарчхаад сөрөг хүчний байр сууринаас улс төрийн тоглолт хийсээр байсан учир АН-ынхан ийн судлахад хүрсэн гэнэ. Тиймдээ ч судалгааны байгууллагаар тандалт явуулахад иргэдийн 63 хувь нь “МАН-ыг засгаас гарга” гэжээ. Иргэдээс ийм даалгавар авсан учраас АН-ын нөлөө бүхий хүмүүс хэвлэлээр болон хэвлэлийн бага хурлаар МАН- ынхныг цочроохоор мэдэгдэл хийж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь ч ажиллаж эхэлсэн.Асуудал шуудрах шинжтэй болчихлоо гэсэн үг. Учир нь өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцэн санал дүгнэлтээ буцаан Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлэхээр болжээ. Хэдийгээр өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болох байсан ч Ерөнхий сайд намынхаа сайд нарыг аваад бүлгийн хуралдаа суусан.

Өчигдрийн хуралдаанаар АН, МАН-ын хамтран ажиллах гэрээнд тусгасан ажлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Ингэхэд хамтын гэрээнд тусгасан ажлуудыг хангалтгүй гэж дүгнэжээ. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хоёр жилийн өмнөөс ярьж, ажлын хэсэг гарган ажилласан. Өөрөөр хэлбэл, МАН Засгийн газарт хамтрахаас өмнө УИХ-аас эхлүүлсэн ажил. МАН Засгийн газарт хамтарсан хэдий ч үүн дээр тодорхой ахиц гараагүй.

Гэрээнд заасан хоёр дахь асуудал болох Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс 40 орчим саналыг ажлын хэсэгт ирүүлсэн байна. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ажиллаж буй. Түүний мэдээллээр бол МАН-ын бүлгээс ирүүлсэн 40 орчим саналаас 32-ыг нь Сонгуулийн нэгдсэн хуульд тусгасан. Харин 8 нь авах хэцүү, хаях хэцүү санал байсан гэжээ.

Тухайлбал, сонгуульд нэр дэвшигч маргаан гаргавал тухайн тойрогт хяналтын тооллого хийе гэх саналыг МАН ирүүлсэн юм байна. Энэ тохиолдолд бараг бүхий л тойргийн саналыг хяналтын тооллогод оруулж мэдэх нөхцөл үүсч болзошгүй тул зөвхөн хяналтын тооллогынхоо тоог нэмье гэх зөвшилцөлд хүрсэн аж. Удтал ярилцсаны эцэст талууд ийм зөвшилцөлд хүрсэн ч эцсийн дүндээ МАН УИХ-ын сонгуулийг, орон нутгийн сонгуультай хамт явуулахгүй хэмээн гэдийжээ. Үүнээс болж, Сонгуулийн нэгдсэн хуулийг өргөн барихад бэрхшээлтэй болж, ацан шалаанд орсон байна.

Мөн гэрээнд тусгасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг унагасан.Тавантолгой төсөл, Оюутолгой төсөл гацаатай, урагшлаагүй гээд үндсэндээ гэрээнд заасан ажлууд хангалтгүй гэх үнэлгээг авсан аж. Ямартай ч асуудлыг Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлснээр эцсийн шийдвэр гарч МАН-ын хувь заяа тодорхой болно. 

Тэгвэл хамтрагчдаа нүд үзүүрлэгдэж буй МАН-ынхан тийм ч амархан засгаас гарахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийн бага хурал зарлаж зарим зүйлийг хэлсэн юм. Тэрбээр “Одоогоор АН албан ёсоор хөөж туусан албан бичиг бидэнд ирүүлээгүй байна. Мөн сүүлийн үед МАН-ын гишүүд төр улсын ажлыг гацааж байна, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж Засгийн газраа муулж байна. “Бид хамтдаа” аянаар хөдөө орон нутагт явж байхдаа Засгийн газраа шүүмжилсэн гэсэн мэдээлэл АН-ын бүлгийн дарга нарын мэдэгдэл дээр гарсан байна лээ. Энэ бол худлаа. МАН 2014 оны 12 сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг зүйлийг хэлсэн. Тэр нь МАН хамтарсан Засгийн газарт орсон ч хамтарсан засгийн болон өмнөх Засгийн газрын хууль бус үйл хэргийг хаацаалахгүй, үнэн мөнийг нь хэлнэ, болж бүтэхгүй байгаа зүйл дээр нь албан ёсны шаардлагыг нь тавиад болж байгаа зүйлийг нь дэмжээд хамтраад явна” гэлээ.

Мөн “МАН-ынхан хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа цаг хугацааныхаа алдаа хариуцлагыг үүрнэ. Засгаас гарахгүй. Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. Том төслүүд буюу Оюутолгой, Тавантолгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бүлэг Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Тавантолгой АН-ын фракциудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байж байна”гэсэн юм.

Ямартай ч АН, МАН хоёр эвлэлдэн нэгдэж засаг барьчихаад нэг их удалгүй түнжин хагарч хөөж туух дээрээ туллаа. Улс төрийн энэ нөхцөл байдлыг  харж суусан иргэд эрх баригчид ийм байхад улс орны амьдрал цааш өөдлөх нь юу л бол  хэмээн халаглаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН засгаас гарах уу 2015-06-30 09:26:42
    Гарга гарга.ккк
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-06-30 08:11:36
    ЖҮЖИГ ТАВИХАА БОЛИОЧ ЭЭ МАЛНУУДАА
    124.158.79.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-30 06:43:01
    Зөвөө, МАН -ийг засгаас хөөж гаргах хэрэгтэй, муу хорлон сүйтгэгчид
    122.201.31.205
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-06-30 03:29:37
    Ardchilsan namiinhan 2012 knd garch irsneesee hoish buruu jishig buhniig togtooson duremgui aashilsan niigemd bolj butehgui ulger duurialal buhniig uzuulsen
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-30 02:52:23
    МАН гарах хэрэгтэй, ард түмэн АН-ыг таньж авсан, дахиж сонгохгүй, тэхээр МАН-ыг сонгоно гэсэн үг шүү, өөр улс орныг удирдах тулхтай улс төрийн хүчин байхгүй ...
    202.21.124.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-30 02:09:03
    Хөтлөлцөөд л зайлах хэрэгтэйшдээ.
    202.179.8.90
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-30 00:44:33
    Iim l teneg hvmvvs baih yum daa zasgiin gazriin huralaa boliid namiin huraldaa suuhaar nam ni 1 r tbaigaa biz uug ni uls orond hiih zvil ih l baih yum
    220.89.218.251
    Мэдэгдсэн Хариулах
  • ND VJDBV 2015-06-30 00:42:42
    ZAILTSGAA
    112.72.13.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2015-06-30 00:24:03
    Chadaxgyi ee
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах