Авлигын эсрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгуулна
“Ил тод-Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын санаачилга, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн, Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй-Улаанбаатар-2014” Авлигын эсрэг олон улсын форумын Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй, ил  тод болгох ажлыг эрчимжүүлэх, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд авлигын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах, авлигын эсрэг олон улсын сургалт, судалгааны төвийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний эхний алхмыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Ил тод Улаанбаатар академи”-зөвлөлдөх танхимыг байгуулах бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх, зөвлөлдөх үйл ажиллагааг нийгэмд үйлчлэх зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан бүрэлдэхүүнтэй байна.

Академийн үндсэн чиглэл нь авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг хөхиүлэн дэмжих зорилгоор нийслэлийн иргэд, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, авлиын эсрэг хууль тогтоомжийг тайлбайрлан таниулах зэрэг үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлнэ гэж албаныхан үзэж байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авлигын эсрэг ардчиллын зөвлөлдөх танхимыг байгуулах ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган, зохион байгуулах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zos 2015-06-29 17:40:14
    Olon ym yrij hudlaa jujig tavij bhaar egnuulj bgaad buudaach ur yu hrgte ym.
    103.26.194.72
    Мэдэгдсэн Хариулах