Ц.Элбэгдорж: Монгол, Мьянмар Улсууд М-2 гэсэн харилцааны хэлбэрийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллана

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлдээ

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У Тейн Сейн болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад айлчлал хийж байгаа төлөөлөгчдийн энэ өдрийн амгаланг айлтгая.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаа нь энэхүү айлчлал юм. Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Сая Эрхэмсэг Ерөнхийлөгч У Тейн Сейнтэй өргөн хэмжээний асуудлаар яриа хэлэлцээ хийлээ.

Бид олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Үүнээс уул уурхай, эрчим хүчний салбарыг онцолж хэлье. Энэ чиглэлд бид бизнесийн төлөөлөгчид солилцох гэж байна. Мөн энэ чиглэлд хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулъя гэж ярилцлаа. Хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих их ирээдүй бий.

Өглөө Эрхэм Ерөнхийлөгч буугаад надад “Танай зун манай өвөл шиг байна” гэж хэлж байсан. Манай хүйтэн өвлөөс Мьянмарын өвөлд очиход зундаа очсон юм шиг сэтгэгдэл манай жуулчдад төрөх байх гэж бодож байна. Мьянмараас Монгол руу нисч ирэхэд БНСУ, Японоос ойрхон байна гэж бас ярьсан. Агаарын харилцааны салбарыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Мөн хоёр орны ард түмэн хоёулаа буддизмд итгэдэг, ихэнх нь бурхны шашинтай. Урт удаан хугацааны түүхэн уламжлалтай.

Соёлын харилцаанаас гадна эрүүл мэнд, боловсрол, бусад салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Сая хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хооронд хамтарч ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол их чухал шийдвэр юм. Мөн хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, дэмжих гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг хичээдэг. Монголчууд мөн гадагшаа хөрөнгө оруулалт хийх боломжтой. Мьянмарт хөрөнгө оруулах боломж байна. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулъя гэсэн аж ахуйн нэгжүүд Монголд байгаа. Аялал жуулчлал, зочид буудал, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулъя гэсэн бизнесүүд, хүмүүс байдаг. Энэ чиглэлд Монгол Улс үндэсний боловсон хүчинтэй болсон. Иймээс энэ чиглэлд хамтарч ажиллах өргөн боломжтой гэдгийг сая Эрхэмсэг Ерөнхийлөгч ярьсан. Үүнийг дэмжиж байна.

 Мьянмар Улс ардчилал, зах зээлийн чиглэлд эрчимтэй өөрчлөлт эхлүүлж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Мьянмарт 2015 оны сүүлээр Парламентын чухал түүхэн сонгууль болно. Бид сонгуулийн талд алдаж оносон, бусадтай хуваалцах сургамжтай улс. Энэ чиглэлд манай төлөөлөгчдийг Эрхэмсэг Ерөнхийлөгч урьсан. Бид төлөөлөгчдөө явуулж хамтарсан уулзалт, сургалтууд хийхэд бэлэн байгаа.

Бүс нутгийн болон олон улсын салбарт бид идэвхтэй хамтарч ажилладаг. Монгол, Мьянмар гэсэн хоёр М үсгээ бид нийлүүлж М-2 гэсэн харилцааны хэлбэрийг хэрэгжүүүлэхээр өмнө нь ярьж байсан. Энэ чиглэлд бид хамтарч ажиллана. АСЕМ-ийг даргалагч орныг дэмжигч бүлэг гэж байдаг. Энэ бүлэгт Мьянмар Улс орсон байдаг. Энэ чиглэлд бид бас хамтарч ажиллахад бэлэн байгаа.

Ингээд Эрхэмсэг Ерөнхийлөгч болон хүндэт төлөөлөгчдийг манай оронд тавтай морилохыг дахин урьж байна. Баярлалаа” гэлээ.
 

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ireedvi 2015-06-30 07:16:37
    2 ulsiin hamtiin ajillagaand amjilt hvsie
    213.229.64.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Муму 2015-06-29 13:24:49
    Шаа шаа бас дахин шаа
    43.242.243.112
    Мэдэгдсэн Хариулах
  • lhamaa 2015-06-29 10:17:33
    2n ulsiin hamtiin ajillagaand amjilt hvsie
    170.75.163.199
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.m 2015-06-29 08:13:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Номын сан зарна 95705545 2015-06-29 07:56:57
    Хуучины ховор ном сэтгүүл 20 304 0-д оных, Монголын дэлхийн сонгодог роман зохиолууд, сүүлийн үеийн шинэ номнуудаас бүрдсэн,
    103.229.123.86
    Мэдэгдсэн Хариулах