Монголчууд эхний өдөр алт, хүрэл медаль хүртлээ
Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн XVI, эмэгтэйчүүдийн XI, сонгомол барилдааны XV дахь удаагийн энэ тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлсэн. Энэ сарын 8-н хүртэл үргэжлэх тус тэмцээнд Монгол, Иран, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Узбекистан, Ка­захстан зэрэг 14 орны 200 орчим тамирчин төрөл тус бүрд найман жинд өрсөлдөж байгаа бөгөөд Сонгомол бөхийн найман жинд тивийн аваргыг шалгаруулна.

Тэмцээний хуваарь ёсоор эхний хоёр өдөр ти­вийн сон­гомол бөхийнхөн өрсөл­дөх бол сүүлийн хоёр өдөр чөлөөт бөхийн тамирчид хүч үзэх юм.

Дугаар шилжих мөчид сонгомол бөхийн 55 кг-д эх орноо төлөөлөн барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Н.Пунцаг-Эрдэнэ алтан медаль хүртсэн бол 66 кг-ын жинд хүч үзсэн “Харганат цамхаг” клубын бөх Норовсүрэнгийн Амарсайхан хүрэл медаль хүртээд байсан юм.

Харин энэ өдөр Ираны бөхчүүд гайхам амжилт үзүүлж зургаан жинд ба­рилдсан бөхчүүдийн 1-ээс бусад нь алтан медаль хүртэж бэлтгэл сургуулилт сайтай байгаа гэдгээ гай­хуулсан гэхэд болно.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэл­дэхүүнд дэлхий болон тивийн авар­гын хүрэл медальт З.Зана­базар, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Нямбаяраас на­раас гадна Залуучуудын улсын аварга бөхчүүд багт­сан бол эмэгтэйчүүдийн багт Залуучуудын дэлхийн аварга, Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт, тивийн аваргын хүрэл ме­дальт С.Цэрэнчимэд, спор­тын мастер Б.Нямгэрэл, А.Бат­цэцэг нарын шилдэг тамирчин багтаад байгаа юм.

Чөлөөт бөхийн залуу­чуудын тивийн аварга шалгаруулах тэмцээн 1981 онд Энэтхэгийн Хассари хотод болж байсан бөгөөд тус тэмцээний 65 кг-ын жинд ОУХМ А.Энхээ, 70 кг-д Лу.Энхбаяр, 81 кг-ын жинд С.Сүхбаатар нар тус тус алтан медаль хүртэж байсан билээ.

Харин эмэгтэйчүүд ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнээс алтан медаль тав, мөнгө болон хүрэл тус бүр 16, нийт 37 медаль хүртсэн амжилттай яваа.

Энэ удаагийн тэмцээн нь ирэх наймдугаар сард Хорват улсад болох Чөлөөт бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорил гэдгээрээ онцлог юм.

Дашрамд сонирхуулахад Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байсан он дарааллыг та­нилцуулвал:
Эрэгтэй чөлөөт бөх Энэтхэгийн Хассари хотоос 1981 онд эхэлж 1985 онд Японы Токио, 1998 онд Казахстаны Алмата, 1999 онд Ираны Тегеран, 2000 онд Энэтхэгийн Дели, 2002 онд Иран, Машхад, 2004 онд Казахстаны Алмата, 2005 онд БНСУ, Чэжү, 2006 онд Арабын Эмиратын Абу-Даби, 2007 онд Филиппиний Манила, 2008 онд Катарын Доха, 2010 онд Хятадын Хуашинь, 2011 онд Индонезийн Жакарта, 2012 онд Казахстаны Алмата, 2013 онд Тайландын, Пукет хотод болж байжээ.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөх харьцангуй хожуу эхэлсэн байдаг бөгөөд мөн л 2000 онд Энэтхэгийн Дели хотод анхны тэм­цээ­нээ хийснээс хойш дээрх хо­туудад үргэлжилсэн байдаг.

Мөн сонгомол барилдаан ч чөлөөт бөхтэй нэгэн зэрэг буюу тухайн он цагуудад тухайн хотуудад болж байсан түүхтэй юм.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.