Дархан, Эрдэнэтийн замыг засч өгсөн улстөрчийг их хуралд сонгоё
Албан бус тоо баримт хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутгийн замд гарсан авто ослоос болж 10 гаруй хүн нас барчихаад байна. Яг албан тоо хэлбэл, үүнээс ч олон хүн алтан амиа алдсан байж магадгүй. Ямар ч байсан сүүлийн үед хөдөө орон нутагт гарч буй авто ослын тоо эрс нэмэгдэж байгаа. Ихэнх нь хурд хэтрүүлсний улмаас гарч буй осол. Хурдтай явж байгаад дугуй нь хагарч осолдсон. Хурд хэтрүүлсний улмаас мөргөлдсөн гээд л гарч буй мэдээлэл болгонд энэ талаар дурьдж байна. Уг нь хөдөө орон нутгийн замд 80 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон замын хөдөлгөөний дүрэм бий.
 
Харамсалтай нь манай жолооч нар хотоос гарсан даруйдаа л хаазаа тултал гишгэж, хурд хэтрүүлэн давхидаг нь гэм биш зан. Ядаж байхад манайхны унаж байгаа машин нь шил толь шиг засмал дээр явахад зориулагдсан, шатахуун бага иддэг, төв суурин газар унахад тохиромжтой машин байгаа. Өнөөдөр толгойтой болгон Приус-20 унаж байна. Гэтэл хөдөөний замд хурдтай явж байгаад том машинтай зөрөх юм бол хийсчихмээр л унаа шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед хамгийн ноцтой ослуудыг энэ мэт жижиг машинтай холбон тайлбарлаж байгаа гэхэд ч хилсдэхгүй. Тийм болохоор жолооч нар хурдаа тохируулж явах хэрэгтэй байна.
 
Тэгэхгүй бол арай ядан гурван сая хүрч байгаа цөөхөн монголчууд маань машинтайгаа мөргөлдөж, онхолдож, амь насаа алдсаар байтал дуусах нь. Муу ёр гэж зарим нь хэлэх байх. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал ийм л байна шүү дээ. Уншигч авхай дээр дурьдсан ослын мэдээнүүдийг уншиж л байгаа байх. Энэ бол ердөө л энэ сард гарсан ослын зах зух нь.
 

...Ер нь л энэ замд хоёр машин зөрөхөд ч хүндрэлтэй. Бодвол хэдэн дарга нар нь өргөнөөс нь "идсэн" байлгүй дээ. Тийм болохоор одоо энэ замыг сайн зассан, өргөн болгосон улстөрчийг л Дархан, Эрдэнэтийнхэн сонгомоор байна. Өөр арга алга. Ингэж л барьцаалахаас өөр сонголт ард түмэнд байна уу...

 
 Тийм болохоор бид зөвхөн жолоо биш амь насаа атгаж яваа гэдгээ үргэлж санадаг баймаар байна. Зөвхөн хурдтай явж байгаад л осолдоод байна гэвэл бас өрөөсгөл ойлголт. Хөдөө орон нутгийн замын нөхцөл байдал үнэхээр хүнд. Орон нутгийн замд осол гарлаа л гэвэл бид Дархан, Эрдэнэт чиглэлд гэж ойлгодог болсоор удаж байна. Ерөнхийдөө л хоёр ослын нэг нь энэ чиглэлийн замд гарч байгаа нь үнэн. Нарийхан, дээрээс нь сүүлийн үед эвдрээд авах юмгүй болсон. Зарим дарга нар сүнс, гүйдэлтэй холбон тайлбарлах гээд байдаг. Нэг талаасаа үгүйсгэх аргагүй л зүйл. Гэхдээ нөгөө талаас замын тэмдэг тэмдэглэгээ муу, огцом эргэлт ихтэй, эвдрэл гэмтэл нь ихэссэнтэй холбоотой шүү дээ. Ер нь л энэ замд хоёр машин зөрөхөд ч хүндрэлтэй. Бодвол хэдэн дарга нар нь өргөнөөс нь “идсэн” байлгүй дээ. Тийм болохоор одоо энэ замыг сайн зассан, өргөн болгосон улстөрчийг л Дархан, Эрдэнэтийнхэн сонгомоор байна. Өөр арга алга. Ингэж л барьцаалахаас өөр сонголт ард түмэнд байна уу. Худлаа, үнэн ярьсан хэрэггүй нөхдүүдийг сонгосноос, “Замаа засчих. Тэр хүнийг 100 хувь дэмжинэ” гээд л сууж байвал болох юм биш үү. Тэгэхгүй бол энэ замд хэдэн 100 хүн амь насаа алдаж, хэдэн мянгаараа бэртэж, гэмтэж байна шүү дээ.
 
Мэргэжлийн хяналтынхан хүртэл очоод тэд дэх км-т хамгийн их осол гарсан байна. Шалтгаан нь тэр, энэ гээд гаргачихлаа. Хурд хэтрүүлж байгаа гэдэг ердөө л нэг шалтгаан байсан. Гэхдээ гол шалтгаан нь л даа. Гэсэн ч замын нөхцөл байдалтай холбоотой олон шалтгаан байсан. Тэр дундаа Дархан, Эрдэнэт чиглэлийн замд шөнө явахад бол мөлхөж байсан ч гэсэн осолдчихмоор, өөдөөс ирж байгаа машин мөргөчихмөөр хэсэг зөндөө л байгаа юм билээ. Энэ мэтийг засч янзлах, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулах цаг болсон. Булганаас цаашаа шинээр баригдсан замын тэмдэг, тэмдэглэгээг үнэхээр сайн хийсэн байгаа. Км тутамд л самбар, сануулах тэмдэг. Гэтэл Эрдэнэт, Дарханы хооронд тэмдэг, тэмдэглэгээ хэр олон байгаа билээ. Ер нь л жаахан маруухан даа. Тийм болохоор ядаж л энэ мэт ажлыг яаралтай хиймээр байна. Тэгэхгүй бол тэнд осол гарлаа, тэдэн хүн бэртэж, эдэн хүн нас барлаа гэж тоолсоор л суух болох нь.
 
 Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganaa 2015-06-30 04:47:00
    altanbulag zamiin uudiig xolboh xurdnii zamaa negmoson baga bagaar ch xamaagyi ehleed tabij baibal ymar be gehdee yponchuudaa hiilgeh heregtei
    66.249.82.158
    Мэдэгдсэн Хариулах
  • БОДОО 2015-06-29 21:53:39
    Ер нь бол Их хуралд зам засах гэж сонгогдоно гэж юу байхав дээ. УИХ-ын гишүүний хамгийн гол үүрэг нь улс орон иргэдэд таатай ашигтай хууль л батлах шүү дээ.
    61.138.117.50
    Мэдэгдсэн Хариулах
  • хятад машинуудтай тэмцэээчэээ 2015-06-29 16:46:11
    40-50 тн ачаа ачсан энэ хятад машинуудыг зогсоохгүй бол, улсын хөрөнгөөр барьсан замууд дууслааа. Эцэс сүүлд тэр эвдэрсэн замаас болж аваар осолд орж байна.
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • ажил 2015-06-29 15:49:38
    Худлаа ч гэсэн зам дээр хэдэн хүн зогсоож зам хааж жаахан сүр болж байгаад больчихвол бид ажил хийж байна гээд л хөөрцөглөчихнө шүү дээ. Тиймээ даргаа.
    110.6.86.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Номын сан зарна 95705545 2015-06-29 07:55:33
    Хуучины ховор ном сэтгүүл 20 30 40-д оных, Монголын дэлхийн шилдэг роман зохиолууд, Сүүлийн үеийн шинэ номнуудаас бүрдсэн,
    103.229.123.86
    Мэдэгдсэн Хариулах
  • вер 2015-06-29 06:52:48
    Гансүх генко нар 8 жил замын сайд хийхдээ юу хийсэн бэ даандаа идэж уусан
    202.21.106.117
    Мэдэгдсэн Хариулах
  • ganbat 2015-06-29 04:38:03
    Japanuudaar Mongolchuud hamtraad suraltsaad bariulah heregtei. Hujaa bol ogt hereggui shuu.
    183.81.169.22
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-29 03:26:17
    Xayanxyarbaa Ganbaatariig demii songoj
    43.242.243.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2015-06-29 03:11:55
    YU geed ergyyteed bgaa mal ve. prius unahaar l onholddog yum uu? hemneltee heregleegee bodoj unaj baigaa shd.
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах
  • юу гэнэв? 2015-06-29 02:26:37
    өнгөрсөн жил зассан замаа энэ жил дахиад нөхөөд эхэллээ. нөхөөс болсон зам л осол эндэгдэлийн шалтгаан. Хайран мөнгө , хөдөлмөр.
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-06-29 02:10:06
    ЗӨВ ШҮҮ
    150.129.142.90
    Мэдэгдсэн Хариулах