Юу ч гэж ойлгомоор юм бэ дээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд Их хаанаа хүндэтгэн залах ёслол гэгч өчигдөр болов. Үндэсний их баяр наадмын нээлтээс илүү сүртэй юм боллоо. Хумүүсийнх нь өмссөн хувцаснаас авахуулаад бөөн сүр. Энэхүү ёслолыг Мөнх тэнгэрийн оньс хэмээх И.Мөнхсаруул гэгч эмэгтэй зохион байгуулж байгаа юм билээ. Их хаан буулгах гээд байгаа тэр ёслолыг телевизүүд төлбөртэй шууд дамжуулаад л. Төв цэнгэлдэхээр дүүрэн хүн цуглаад жигтэйхэн. Арай л бөх барилдуулсангүй. Сүүлийн жилүүдэд мөнх тэнгэр гэж ярих хүн олширсон. Тэр дундаа Чингис хааны элч, хойч үе, алтан ургийнхны сүнстэй харилцдаг гэх мэтээр өөрсдийгөө өргөмжлөх хүмүүс олон болсон.
 
Тэр болгоныг нэрлээд яахав. Хошин шогийнхон “Мөрөөдиийн баг” гэж нэрлээд, шоглоод байна. Үнэндээ шоглохгүй байх чарга алга. Ярьж, хэлж байгаа нь галзуу, солиотой юм шиг л сонсогдоод байгаа шүү дээ. Өнөөдрийн энэ нийгэмд, хүмүүсийн оюун санааны төвшин өөр болсон. Хэр баргийн зүйлд итгэхээргүй болчихсон гэсэн үг. Тиймдээ ч энэ мэт юм ярьж гарч ирж байгаа хүмүүсийг солиотой гэдгээс өөрөөр харах арга үнэндээ алга. Яг л хүнд баттай итгүүлэхээр л үйлдэл хийхгүй л бол шүү дээ. Харин мөнх тэнгэртэй харилцаж байгаа гэх энэ  хүмүүс иргэд одоохондоо ойлгохгүй, оюун санаа нь хөгжөөгүй байна гэх мэтээр яриад байгаа.
 
Нөгөө талаар зарим хүмүүсийн оюун санаа хөгжөөд, мөнх тэнгэртэй харилцаж байгаа хүмүүсийн чадал чадварыг мэдээд, мэдрээд, дагалдаад байгаа юм байх. Өчигдөр төв цэнгэлдэхэд дүүрэн шахам сүсэгтэн олон очсон байсан. Тэгээд бүгдээрээ л оюун санаа нь илтэд хөгжсөн, мөнх тэнгэртэй харилцаж байгаа тэр хүний эрчим энергийг мэдрээд байгаа юм байлгүй дээ. Бүгд л гараа дэлгэн сүсэглээд, бөөн сүр. Гэхдээ энэ үйлдлийг үнэндээ юу гэж ойлгохоо ч мэдэхгүй байна. Нэг талаараа манай иргэд ядуу байна, хөөрхийс. Бүгдээрээ л Чингис хаан залрахыг мэдээд мэдрээд очсон байна гэж байхгүй байх. Тийм болохоор тодорхой мөнгө санхүүтэй холбоотой ч биз. Дээрээс нь мухар сүсэгт автдаг хүмүүс ч олон байдаг.
 
Сэтгэлгээний доройтол гээд хэлчихэд нэг их буруудахгүй дээ. Нэг хүн мөнгө даллах ёслол хийнэ гээд, өөрсдөөс нь төлбөр аваад, баахан хэрэгтэй, хэрэггүй юм хийж байхад манайхан сүсэглээд л сууж байдаг.
 
Тэглээ гээд баяжчихсан хэн байгаа юм. Үнэхээр тэр хүн мөнгө дуудаж, даллаж чаддаг байсан бол яасан гэж “Улаанбатар палас”-т төлбөртэй ёслол хийж байх юм. Өөрөө даллаад, дуудаад олоод авчихна биз дээ. Дээрээс нь тэр ёслолд нь очиж, түрүүвчээрээ мөнгө даллаад баяжчихсан хүн хэн байна. Гэх мэтээр яриад байвал манайхны мухар сүсэг хэрээс хэтэрч, олон хүний олз болж байгаа нь харагдаж байгаа юм. Өчигдөр их хаанаа зална гээд баахан шүлэг уншлаа байна, тэр хүн. Цахим хуудсаар дүүрэн онигоо.
 
Бүтэн цаг шүлэг уншиж, дээд амжилт тогтоолоо энэ тэр гээд л бичиж байна. Үнэндээ бол энэ мэт өнцгөөс л харагдаж байна шүү дээ. Тэгээд нөгөө их хаан нь хаана заларчихав. Үнэхээр үнэн болоод, заларсан бол мэдрэгдэх л ёстой. Ийм л сонирхолтой ч гэхэд хэцүү солиотой ч гэхэд хэцүүхэн зүйл болоод байна. Ядаж байхад манай иргэд бөөн бөөнөөрөө очоод, сүсэглээд байгаа нь өрөвдмөөр ч юм шиг, үгүй ч юм шиг. Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг л юм болоод байгаа юм. Энэ бүхнийг иргэдийн амьдрал, сэтгэхүй хоёр ядуу байна даа гэж тодорхойлохоос өөр хэлэх үг үнэндээ алга.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2015-06-29 21:21:35
    Bugdiig hi shar had ruu achval taarna.
    96.255.186.144
    Мэдэгдсэн Хариулах
    • GAMSHIG 2015-06-30 06:30:26
      Nom unshihgui bolohoor iim l bolj baigaa yum!
      150.129.142.55
      Мэдэгдсэн Хариулах
  • x 2015-06-29 18:05:40
    Hun muudaa ingej bga bish um denduu yadarch argaa barj bgada l iim bolcgooj bna. Ingej bhaar hente toocoo bodhool medmeersndee. Huurhiiduu ustaj ugui bollodo ud...
    103.26.194.72
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-29 16:47:49
    Ene ertnii buduuleg humuusiin shutdeg Buu murguliig hyzgaarlaj baisan ni deer baih. Ene shashniig ihevchlen medleg bolovsrol doroi humuus l shutdeg
    182.160.34.242
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-06-29 13:39:21
    Oyunii doroitol medehguin gai
    89.24.97.68
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2015-06-29 11:33:18
    Udahgui bas Tovdoos Bogd haan avchirch zalna gee biz dee...
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2015-06-29 10:46:55
    Буруу сонсож буруу ойлгоогүй бол энэ намар есөн сарын 22нд Чингис хаан тодрох юм байна гэж ойлгосон.Ёс гоё хөгжилтэй юм.хурдан болоосой . ха ха том тэнэглэл.
    122.201.24.114
    Мэдэгдсэн Хариулах
  • sarandabaaaa 2015-06-29 03:35:32
    ter tsuglasan humuusiig bugdeeree hutgaa gargaad gedsee huultsgee gevel hed n dagaj gedsee huuleh bol? sonin garuud bhiimaa
    182.160.0.104
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-29 03:17:55
    энэн хүмүүс их хураол суух чинь яасын бэ тийм л их мэдээд яадаад байгаа юм бол. болбол сууж үз дээ
    203.194.114.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2015-06-29 03:10:39
    Uher Mongolchuudiin zaya n ene.iim teneguud ih baih n ulstorchidod yamar ih heregtei geech.tuvdiin araas udahgui dee
    49.0.156.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2015-06-29 01:49:00
    Сэтгүүлчээ та юм юмнаас хоцроод сэтгэмжгүй болсон байна. Аливаа зүйлд уран сайхны хэтрүүлэг во во тэр зүйлийг та ерөөсөө мэдрэхгүй учраас ойлгохгүй байна. Энэ. ...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
    • bbbb 2015-06-29 08:19:06
      hodoonii golduu haranhui buduuleg humuus tsuglaa biz odoo chin 21.r zuun shu dee
      203.194.114.69
      Мэдэгдсэн Хариулах
  • 11 2015-06-29 01:45:02
    Unen shuu odoo bolimoor yum daa
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-29 01:41:25
    бичлэг байна уу, үзэж жоохон хөгжий хаха
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-06-29 03:45:35
      Юнивишнтэй бол ETV г ухраагаад үз ээ. Бүтэн цаг шүлэг уншичихсан шүү. Ийм ч тэнэглэл байх гэж...
      103.9.90.230
      Мэдэгдсэн Хариулах
  • Kkkkk 2015-06-29 01:40:44
    YAANA DA MONGOLCHUUD MINEE... BUU TENEG ZUILD ABTAACH EE. MUHAR SUSEGEE ZOGOSOO, AJIL BIZNESEE BODOOCHEE
    123.232.186.98
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах 2015-06-29 04:43:29
      Болоогүй ээ бас.улс төрийн том том асуудлуудаар ард түмнээс санал авна гэж мангуурахыг нь яана аа. Гаж сэтгэлгээтэй болчихсон ард түмнаас юу гарна аа???
      103.9.90.130
      Мэдэгдсэн Хариулах