Тавантолгойгоор тохиролцоонд хүрчээ, ашигтай эсэхийг хүлээх л үлдлээ
Тавантолгойн    шинэ хувилбар гарчээ. Ийм утгатай мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав. Томоохон сайтуудын онцлох хуудаст ч нийтлэлч Л.Болормаагийн бичсэн “Тавантолгойн шинэ хувилбар” нийтлэл тавигдсан байх аж. Учир мэдэх улстөрчид ч “Тавантолгойн шинэ хувилбар” хэмээн шэйрлэж, шинэхэн хувилбарын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. Эдийн засагчид ингэхээс өөр арга байгаагүй юм хэмээн залруулга хийв. Сэтгүүлчийн нийтлэлийн гол санаа нь Тавантолгойн асуудлаар талууд тохиролцоонд хүрчээ гэдгийг төмөр замын хоёр асуудлаар жишээлэн бичсэн явдал. Тодруулбал, хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, УИХ-аас ажлын хэсэг байгуулан бүтэн хоёр cap асуудлыг гацаасан З.Энхболд нар санасандаа хүрч, Тавантолгойн төсөл дээр төмөр замын асуудлаар ойлголцолд хүрлээ хэмээн бичсэн байна.
 
Өөрөөр хэлбэл, талууд зүүн чиглэлийн 1300 км төмөр зам байгуулах, мөн Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын 51 хувийг Монголын төмөр зам ТӨХК- ийн мэдэлд өгөх тохиролцоог хийлээ гэдгийг Л.Болормаа сэтгүүлч нийтлэлдээ онцолжээ. Консерциумын хүрээнд хийгдэж байсан орд газрын гэрээний маргаан төмөр замын асуудлаас үүссэн гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Шинхуа, Энержи Ресурсын хоорондын өр шир, алдагдалтай ажилласан асуудлаас илүүтэй төмөр замыг хэн барих юм, хэдэн жилийн дараа төрийн мэдэлд өгөх юм, энд “Монголын төмөр зам” ТӨХК ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг л юу юунаас илүүтэй улстөрчдийн талцах, хуваагдах шалтгаан болж байлаа. Тиймдээ ч энэ асуудлаар л ойлголцолд хүрч чадвал Тавантолгой явах нь тодорхой байсан билээ.
 
Засгийн газар яагаад буулт хийв
 
УИХ-ын өнгөрөгч пүрэв гарагийн чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Тавантолгойн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдсэнээр асуудал тодорхой болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдсан хоёр сарын хугацаанд нэг ч удаа буулт хийхгүй зөрүүдэлж, ажлын хэсэгт шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхөөс татгалзаж байсан Засгийн газар яагаад гэрээний анхны хувилбараа буцаан татах болов гэдэг нь хардлага төрүүлж байлаа. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ч байсхийгээд л Засгийн газар гэрээгээ буцаан татна гэдэгт итгэлтэй байна гэсэн мэдэгдэл хийж байсныг ч энд анзаарахгүй өнгөрч боломгүй.
 

...Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Тавантолгойн төслийг дахин боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасан гэх мэдээлэл байна. Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд улс эх орны гэхээс илүүтэй хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж байсан учраас Оюутолгой зэрэг олон улсын хэмжээний том гэрээг хийж байсан туршлагатайг нь үндэслэж, С.Баярцогтод ажлыг даалгасан нь зөвдсөн ч байж магадгүй...

 
Хөндлөн чиглэлийн төмөр замыг тавих компанид Тавантолгойг өгөх бодолтой байгаа гэсэн түүний хамгийн сүүлд хийсэн мэдэгдэл ийнхүү Засгийн газрыг буулт хийхэд хүргэлээ. Тэгэхээр асуудал гээндээ ч, гоондоо ч байсан гэсэн үг. Ямар нэг далд нууц зүйл хийгээгүй бол тэд асуудлыг ингэж нууцалж, нэгхэн улстөрчийн шахалтаар анхны хувилбараа татаж буулт хийх нь юу л бол. Тиймээс УИХ-аас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд үр дүнгүй байлаа, шал дэмий хоёр сарын ажил уялаа гэсэн дүгнэлт хийхэд эрт байгаа юм. Магад ингэж шахсанаар улстөрчид, улс төрийн намууд тохиролцоонд хүрч Тавантолгойг дахин нягталж үзэхээр болсныг үгүйсгэх аргагүй юм.
 
С.Баярцогт энэ гэрээг ашигтай хийж чадах уу
 
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Тавантолгойн төслийг дахин боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасан гэх мэдээлэл байна. Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд улс эх орны гэхээс илүүтэй хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж байсан учраас Оюутолгой зэрэг олон улсын хэмжээний том гэрээг хийж байсан туршлагатайг нь үндэслэж, С.Баярцогтод ажлыг даалгасан нь зөвдсөн ч байж магадгүй. Муу сайнаараа дуудуулж байсан ч Монгол Улсын эрх ашгийг төлөөлж олон улсад гэрээ үзэглэж байсан туршлага байгаа учраас Тавантолгойн асууддаар М.Энхсайхан сайд шиг мугуйдлан зүтгэхгүй нь ойлгомжтой юм. Тиймээс хэвлэлээр бичсэн шиг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн мэдлийн үлдэх таван лицензэт талбайг Японы компаниудад эзэмшүүлэх, ингэхдээ зүүн чиглэлийн 1300 км төмөр замыг байгуулах тухай өгүүлбэрийг УИХ-ын тогтоолд оруулах, Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 51 хувийг Монголын төмөр зам ТӨХК-ийн мэдэлд өгөх мөн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгээс гаргасан зарим саналыг
гэрээнд тусгах ажлыг тэрбээр гардан хийх бололтой. Засгийн газрын хувилбарт дээрх асуудлаас гадна 1072 хувьцааны асуудлыг ч тодорхой тусгаж өгөх талаар яригдаж эхэлжээ.
 
Тендерт шалгарсан Консорциум буюу Энержи ресурс, Шенхуа энержи, Сумитомо хөрөнгө оруулагч хэвээр үлдэхээр ойлголцолд хүрч чадсан байна. Тавантолгойн маргааныг эхнээсээ л АН- ын улстөрчдийн дундах маргаан гэж ойлгож байсан. Энержи Ресурс гэх эрх ашиг МАН-ын гишүүдийг “хүлсэн” учраас тэд тоглоомын гадна үлдэж, хааяахан ажлыг нь хийлгэ, Энержи Ресурсаас өөр компани байна уу хэмээн АН-ыг даапаалж байв. Тэр ч ёсоор АН-ын улстөрчид энэ асуудлаар ойлголцолд хүрч чадлаа. Хувилбар одоо хэрхэн сайжирч орж ирэхээс Тавантолгой наадмаас өмнө явах уу гэдэг нь шийдэгдэнэ. Тэд хэрвээ дээрх хардлага шиг тохироогоо хийж чадсан бол энэ орд одоо ногоон гэрлээр урагшлах болов уу.
 
Төрийн эзэмшил, төмөр замын эрх ашиг, 1072 хувьцааны асуудал ч нэг тийш шийдэгдэх нь гэсэн итгэл өвөртлөн харж суухаас өөр арга үлдэхгүй нь. Том ордууд хэзээнээс л том компани, том улстөрчид, бизнесийн бүлэглэлийн бай байдаг. Уул уурхайг улс төрөөс ангид байлгах арга замыг олж чадахгүй л бол бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн гар хөлөө улстөрд шургуулж, түүгээрээ дамжуулан ашиг олдог явдал байсаар байх болно. Тэр жамаар л Оюутолгой, Тавантолгой зэрэг томхон ордууд явж байгаа. Одоо улстөрчид, бизнес бүлэглэлийн энэ зөрчил Монгол Улсад ашигтай байгаасай хэмээн залбирах л үлдлээ. Тавантолгойн шинэ хувилбар эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх эсэхийг харах л үлдэж байна.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • k 2015-07-06 12:43:47
    balagtai tsogtod salaaavch ogchiii ene novshiiig buuudsan ch bagadn shuuu
    182.160.41.57
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2015-07-03 16:59:34
    Sain bna zaraad hurdan duusgaara daraa ni avgai nariig ni zaraaraa. Haruudaas for haltruudaa sunutuge
    122.201.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • r 2015-07-03 16:56:22
    Mongolchuud ta nar afrik ru nuuchih edniig uldeegeed. Olon ym dongoscgoogood uls torjinoo has. Haruudaas for haltar durakuud
    122.201.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • bid 2015-06-29 12:32:36
    mangas haltmai jenko sanasandaa hurev
    103.26.194.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2015-06-29 12:05:00
    Энэ бол жинхэнэ тохуурхал.Сайханбилэг онгоцноосоо бууж, ажлаа хийгээч ээ. Одоо нэг жилийн дараа саналаа өгчихөөд эд нараар тохуурхаж хариугаа авах минь.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн би 2015-06-29 11:48:45
    Ажил төрөл байвал хийхсэн, өчүүхэн амиа бодсон гэдэс нь хагарч үхдэггүй тээглэмэрүүд. Шунал тачаалдаа автсан дэвнүүд
    112.72.8.245
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-06-29 10:28:16
    tom tusluu ywuulahl heregtei sh dee zuw demjij bna
    170.75.163.199
    Мэдэгдсэн Хариулах
    • jl 2015-07-03 16:57:36
      Lalraa yu genee Tom tosol chin chinn avgaig hujaa nar edleh tusul
      122.201.21.143
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-29 07:06:33
    өөрсдөө идсэн ч гэсэн хааяа ард түмэнд өгч бай л даа
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Alagaa 2015-06-29 01:18:05
    Sangajabiin Bayartsogt gegch gemt etgeed minii Mongoliin baylagaar toglood duuschih yum bna l daa ubaigui shunaltan tarhii chin zad buudnaa
    124.158.78.125
    Мэдэгдсэн Хариулах