Энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурор тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Макс өргөө” группийн барилга дээрээс төмөр унаж хүний амь хохироосон хэргийг хянан хэлэлцээд яллах дүгнэлт үйлдэж , харъяалах шүүхэд шилжүүлжээ. Шүүх 14 хоногийн дотор хурлын товыг зарлах учиртай.
Уг хэргийг эргэн сануулахад 2014 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байгаа барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” компанийн ашиглаж байсан барилгын гадна заслын ажил хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүрийг дээвэртэй холбож тогтоосон сум төмөр унаж жолоочийн аминд хүрсэн билээ.
Иймээс энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байсан юм. Уг хэрэгт “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа прокурорт ирүүлжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн