Барилгын ослын улмаас хүний амь эрсэдсэн аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авсныг хэлэлцэнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан ирэх даваа гараг буюу зургадугаар сарын 29-ний 09:00 цагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

·         Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
·         Налайх хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай 
·         Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухай
·         Барилгын ослоос шалтгаалан хүний амь хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай судалгаа

·         Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн
·         Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн төсөл
·         “Ил тод-Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай
·         Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүний тухай танилцуулга
·         Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг гаргах ажлын хэсэг байгуулах тухай
Хуралдаан “Хангарьд” ордны 14 давхарт хурлын “А” танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.