Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд гэрэлтүүлэг тавьбал засвар, үйлчилгээг хот хариуцна
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Ухаалаг амьдрал” ажлын хэсгийн хуралдаж, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр, техник технологи, үйлчилгээний салбарт  иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлтийг тусгасан  оновчтой хөгжлийн чиг хандлагыг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа.

 Гэрэлтэй аюулгүй тайван амьдралыг бүрдүүлэхийн тулд  “Гэрэлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт хотын гэрэлтүүлгийг зөвхөн төр хариуцах бус хувийн хэвшлүүд өөрийн байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд гэрэлтүүлэг хийсэн бол хотоос засвар үйлчилгээ, цахилгааны мөнгийг нь олгохоор төлөвлөж байгаа юм.

Гэр хорооллын гудамжинд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөдөлгөөн мэдрэгчтэй алсын зайнаас гар утсаараа удирддаг гэрэлтүүлэг тавьж эргэн тойрон болон гудамжаа тохижуулах боломжтой. Мэдрэгчтэй гэрэлтүүлэг нь эрчим хүч хэмнэх давуу талтай. Цаашид гэрэлтүүлэгтэй хамт камержуулалтын системийг ч цогц байдлаар шийдэхээр төлөвлөж байна.

Ухаалаг эрүүл мэндийн тогтолцоонд шилжихийн тулд дэлхийн бусад орнууд шиг сард нэг удаа эмнэлгийн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн эмч нарын баг айлуудаар орж үздэг байвал ард иргэддээ илүү хүрсэн үйлчилгээ болно гэдгийг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал онцолсон юм.

Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн   өрхийн эмнэлгүүд шинэ төрсөн нярай, жирэмсэн эхчүүдийг хорооны өрхийн эмнэлэг үздэг болох тогтолцоонд шилжүүлж байгаа. Захирагчийн гэр хорооллын ажлын албадаас барих түргэн тусламж, гал команд, онцгой байдлынхныг иргэдтэй холбох гүүр болсон  “Уулзах цэг” ашиглалтад ороход эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх самбар байрлуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Уулзах цэгийг нийслэлийн хэмжээнд алслагдсан гэр хорооллын 16 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд сандал, хогийн савтай иргэд амрах талбайтай байх юм,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2014-06-06 01:32:59
    шал дэмий юм хийж мөнгө үрээд яах юм бэ 3 сарын дараа хог болоод л дуусна Тэнэгээ гайхуулах гэж байгаа юм уу. Арай өөр юм хийсэн дээр байх