П.Эрдэнэбилэг сонгомол барилдаанд анхны алтан медаль хүртлээ
Чөлөөт бөхийн, сонгомол барилдааны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.Тэмцээнд Монгол, Иран, Япон, Солонгос, БНАСАУ, Хятад, Узбекистан, Казахстан, Тажикистан, Киргизстан, Туркменистан, Тайланд, Тайвань, Энэтхэг зэрэг 14 орны залуу бөхчүүд эмэгтэй төрөлд 56, эрэгтэй төрөлд 83, сонгомол барилдааны төрөлд 91 нийт 230 бөх өрсөлдөж байгаа юм.Тэмцээний эхний өдөр 55 кг-ийн жинд манай бөх П.Эрдэнэбилэг Ираний бөхийг 8:0-ийн харьцаатай хожиж анхны алтан медаль авлаа.

Өнөөдөр сонгомол барилдааны 50, 120, эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ийн тойргийн болон дагах барилдаан болно.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.