Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлээ. Хэлэлцэх асуудлын дарааллаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийг Засгийн газраас 2013 онд өргөн мэдүүлсэн юм. Хуулйин төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хотыг дахин төлөвлөхтэй холбоотой газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ шууд шүүхээр булааж авах заалт орсон байна ингэж болж байгаа юм уу? Иргэдийн хөрөнгийг булааж авах заалт яваад байна.
 
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Ажлын хэсэг газар чөлөөлөх асуудлыг олон талаас нь ярьсан байна лээ. Үндсэн хуульд байгаа заалтаар олон нийтийн эрх ашгийн үүднээс төр нөхөн олговортой холбоотойгоор шүүхэд хандана. Одоо үйлчилж байгаа журмаар 75 хувь нь зөвшөөрөхөд газрыг чөлөөлдөг, тэрний дараа хэд, хэдэн процедур явдаг. Энэ ажлыг урагшлуулахын тулд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн.
 
Ингээд гишүүд саналаа хэлж дууссаны дараа уг хуулийг дагаж өргөн баригдсан болон хуулийг бүхэлд нь батлах санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.