Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт “Дэлхийн Итгэмжлэлийн өдөр 2014"-т зориулсан семинар болно. Тус өдөрлөгт Монгол Улсын Шадар Сайд Д.Тэрбишдагва болон Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г. Гантөмөр болон Итгэмжлэлийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэд оролцох болно.

10:00 цагт Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт болно. Уулзалтаар иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх журмын төсөл болон ,газрын харилцаатай холбоотой бусад үйл ажиллгааны журмын талаар мэдээлэл өгч санал солилцоно.

10:00 цагт Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажлын үр дүнг хэлэлцэх хурал Хангарьд ордонд  болно.

10:00 цагт Худалдан авах ажиллагааны газар /нийслэл, дүүрэг/-аас 2013 онд төсөл авч 
хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тайлагнах “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөг болно.

Монгол Ньюс мэдээлийн төвд
11:30 цагт Монгол улс анх удаа “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр”-ыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт Дэлхийд эх орныхоо нэрийг гаргахыг зорьж, хөдөлмөрлөж буй уран бүтээлчдээ дэмжих төрийн бодлого дутагдаж байгаа талаар урлагийнхан нэгдэж мэдээлэл хийнэ.
“Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

12:20 цагт Толгойт -Амгалан чиглэлд Төмөр замын Railbus-ийг үйлчилгээнд явуулахаар болсон. Энэхүү үйл ажиллагааны нээлт УБТЗ-ын төв буудалд болно. 

13:00 цагт Залуу эрдэмтэдэд жил бүр БШУ-ны сайд нэрэмжит шагналаа олгодог уламжлалтай. Энэ жил 10 шилдэг залууд судалгааны тэтгэлэг олгох гэж байна. Тэтгэлэг гардуулах ажиллагаа болно.  Үйл ажиллагаа БШУЯ-ны 401 тоотод болно

17:00 цагт ТОП-150 аж ахуйн нэгж шалгаруулах арга хэмжээ МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их зааланд болно.

19:00 цагт Хотын захын сургуулийн хүүхдүүдэд харааны шил тааруулж, худалдан авч өгөхөд зориулсан хандивын арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг оролцоно.

Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.