Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарчээ
Баянгол дүүргийн 20-р хороо Үйлдвэрийн тойрууд буюу Гурвалжингийн гүүрний баруун талын “Сод Монгол” ШТС-ын ард байрлах  хөөсөнцөрийн үйлдвэрт өчигдөр орой 21.00 цагийн үед гал гарсан байна. Галын дуудлагын дагуу 21.18 цагийн үед Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 3 ангийн 30 гаруй албан хаагч ажиллаж, 23.10 цагт галыг бүрэн унтраажээ.
 
Энэхүү гал гарсан обьектийн хувьд олон жил хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа бөгөөд гал гарах үед хүн байгаагүй гэнэ. Мөн үйлдвэрийн зэргэлдээ зуурмагийн үйлдвэр байсан бөгөөд аврах ангийнхан тус үйлдвэрийн хашаанд орж галыг унтраасан байна.
 
Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах ангийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид ажилласан байна.Галын нөхцөл байдлын эцэслэн тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.
 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.