"Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно
09:00 цагт Засгийн газрын XI байрны хурлын танхимд “Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно. тус арга хэмжээнд Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тахарын Ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 262902

09:00 цагт Дэлхийн мансууралтай тэмцэх өдрийн хүрээнд зохион байгуулагдах Онол практикийн бага хурал Хангарди ордонд эхэлнэ.

10:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр Эмнести Интернэшнл байгууллагаас “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ” арга хэмжээ болно.

10:00 цагт Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран "Алтанбулаг-2015" Эдийн засгийн чуулга уулзалтыг  МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна.

10:00 цагт Шастины нэрэмжит III эмнэлэгт нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч техникчдэд зориулсан "Цацрагийн хамгаалал аюулгүй байдал" сэдвээр үзүүлэх сургалт болно.

10:00 цагт "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" аяны хүрээнд "MCS Aзиа Пасифик Брюэри" ХХК-ийн хурлын танхимд химийн хорт болон аюулгүй бодисыг импортлох, худалдах, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх сургалт зохион байгуулна. 
 
10:00 цагт "Монголын Боловсрол-2015" үзэсгэлэн "BLUE SKY" цамхагт нээлтээ хийнэ.
 
10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Хуульчдын өдөр" арга хэмжээ болно. Тус үйл ажиллагааны үндсэн илтгэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, өмгөөллийн тухай хуулийн талаар байна.
 
10:00 цагт Спортын төв ордонд Монголын "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.
 
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Өвөр Монголын Олон Улсын Монгол Анагаах Ухааны эмнэлэгийн эмч нар манай улсын иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт "Үндсэн Хууль - Үндэсний Зөвшилцөл" цуглаан Драмын театр дээр эхлэнэ. Энэ үеэр тайван жагсаал хийж Чингисийн Талбай дээр арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Мөн жагсаалд оролцогчидын төлөөлөл Засгийн Газарт мэдэгдэл хүргэнэ. 
 
12:00 цагт Нийслэлийн нийтийн тээвэрт шинээр нэвтэрч байгаа "Угсраа автобус"-ыг хүлээж авах үйл ажиллагаа "Зорчигч тээврийн нэгтгэл"ОНӨААТҮГ-ын 2-р бааз буюу хуучнаар "Цахилгаан тээвэр" ХХК-ийн баазад болно.
 
12:30 цагт “Номтой нөхөрлөе” клубээс жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг нартай хамтран хүчирхийлэл, зүй бус зүйлд уруу татсан кино бүтээлийг хүүхэд, багачуудад үзүүлэхгүй байхыг уриалж "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
15:00 цагт Төрийн ордны Их танхимд Монголын бүх ЕБСийн захирлуудын чуулга уулзалт болно. Чуулганд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Энэ үеэр боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж буй Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем, түүний явц, үр дүнгийн талаар илтгэл тавигдана. 
 
15:00 цагт Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, тулгамдсан асуудал сэдвээр НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын Анагаах ухааны доктор Э.Энхмаа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд лекц уншина.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.