АТГ мангас уу, ард түмнийг хамгаалагч уу?
“Төрөөд” найман жил болж буй Авлигатай тэмцэх газраас Мөрдөн шалгах хэлтсийг нь салгах тухай яриа зуны халуунтай хамт эрчээ авч байна. Ерөнхий сайд асан, УИХ- ын гишүүн Н.Алтанхуяг нарын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагьш тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс илгээсэн захианы дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан юм. Тиймээс Н.Алтанхуяг өчигдөр Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ. Үүндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т заахдаа “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд оруулсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж заасан. Хүний эрхийн үндэсний комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаа, дүгнэлтүүд тэднээс надад тавьсан хүсэлтүүдийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс санаачилсан хуулийн төслүүдийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ- ын даргад албан бичиг хүргүүлснээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна. Иймд Үндсэн хуулийн XX зүйлд заасныг анхааран үзэж, энэ үйлдлээ залруулж, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулна гэж найдаж байна” хэмээсэн байна.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уржигдар зарим хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэхүү асуудлын талаар “АТГ байгуулагдсанаар  албан тушаалтнуудын дураараа дургидаг явдал багассан. Авлигатай тэмцэх газар бол ард түмнийг хамгаалдаг байгууллага. Гэхдээ тэнд хүний эрхийг зөрчиж болохгүй. Тиймээс нээлттэй ярилцья” гэсэн юм. Авилгатай тэмцэх газар нь хажуудаа Мөрдөн шалгах хэлтэстэй байснаар бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ямар ч хяналтгүйгээр ажиллан бусдын эрхийг зөрчиж байгааг хууль  санаачлагчид дуулгасан. Хэрэв энэ хуулийн төслүүдийг баталж Мөрдөх албыг прокурорт буцаан харъяалуулбал АТГ өөрөө хяналттай болж авлигатай тэмцэхдээ хүний эрхийг зөрчихгүй, хилс хэрэг тохохгүй болно гэж үзэж байна. Энэ асуудал төрийн өндөр албан тушаалтай олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учир ийнхүү Ерөнхийлөгчөөс шаардтал өндрөө авчээ. Харин одоо Авлигатай тэмцэх газар мангас уу, ард түмнийг хамгаалагч уу гэдэг дүгнэлтийг Н.Алтанхуягийн шаардлага, Ерөнхийлөгчийн хариу хоёроос ард түмэн хайх болж байна.
 
Зууны мэдээ
Ө.Батхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol hun 2015-07-05 05:51:50
    ATG bol hujaa Tsy Hua Elbegdorjiin huviin hujaa naraas burdsen baiguullaga Tiimees bugdiig n ustgah heregtei
    103.229.122.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-26 15:14:58
    Авилагчид өмдөндөө шээс алдаж бна.
    150.129.140.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Mangas 2015-06-26 11:32:06
    Mangas durdee imagedee erh medeldee erdsen gazar gej oilgodog
    112.72.13.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga 2015-06-26 03:51:21
    Avilgatai temtseh gazar baiguulagdsanaar avilga buursan gedeg uy l bol?!
    180.149.78.27
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-06-26 02:36:42
    Уг нь прокурор хуульд зааснаар хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалтанд хяналт тавьж төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцох эрхтэй б/лага, болохоос биш МБ ү/а эрхгүй...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Гажууг зас!!! 2015-06-26 01:26:59
    Угаас АТГ мөрдөн байцаалт явуулах ёсгүй юм шдээ, манайхан хуулиа буруу хийснээс л ийм бантан хутгасан. М/б албыг Прокурорт шилжүүлж, эрх мэдлийн тэнцүүлэх зөв.
    202.179.28.87
    Мэдэгдсэн Хариулах