13.6 км автозамд ус зайлуулах шугам байрлуулна
Энэ онд нийслэлд нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийхээр төлөвлө, ажиллаж байна. Тухайлбал:120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил. Энэ жил хийгдэж буй борооны ус зайлуулах шугамын томоохон ажлын нэг бөгөөд нийт 55 га талбайг хамарсан 4 салбар шугамаас бүрдсэн 4,6км шугам суурилуулах ажил юм. Өнөөдрийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85%-тай явж байна. Батлагдсан гэрээ ёсоор ажил 8-р сарын 1-нд дуусах ба гэрээний хугацаандаа ажлыг дуусгахаар ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байна.

Мөн Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр хийгддэг урсгал засварын ажил болох замын ус зайлуулах шугам худгийн засвар нөхөн сэргээлтийн ажил хийгдэхээс гадна ус тогтдог 6 байршилд жижиг хэмжээний шугамын ажлууд хийгдэж байна.

Дарь эхийн авто замын доогуур булгийн ус гаргах хоолойн ажил, гэрээний хугацаа 2015-07-10, УБ нэгтгэл энэ сарын 26-наас ажлаа эхэлнэ. 
 
Замын сангийн хөрөнгөөр 6 байршилд хийгдэж буй ажлын явц: 
 
Д/д Ажлын нэр Ажлын явц
1 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замын ус тогтдог хэсэг 100%
2 БГД Төмөр замын төв вокзалын хөшөөний баруун зүүн талын ус тогтдог хэсэг 100%
3 Удирдлагын академи орчмын замын ус зайлуулах шугамын ажил 100%
4 Их тойруу Сэлбийн гүүрний зүүн тал 5-10%  /Улаан шугам тавьсан. Газар шорооны ажил эхэлсэн байгаа.
5 Олимпийн хорооны урдах замын уулзварын ус тогтдог хэсгийн ажил 5%
6 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Мираж  рестораны арын туслах зам 5%
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.