Нүд үзүүрлэгдсэн МАН-ынхан засгаас  тийм ч амархан гарахгүй гэв
Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газраа болохгүй байна бүтэхгүй байна хэмээн өөрсдөө унагаж орхисон АН-ынхан энэ удаад Засаг барилцаж буй хамтрагчдаа нүд үзүүрлээд эхэллээ. Энэ долоо хоногийн эхээр хамтарсан засаг байгуулах гэрээгээ биелүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар МАН-ыг засгаас хөөх тухай АН-ын бүлгийн дарга Н.Гарамгайбаатар ярьж эхэлсэн. Тэгвэл АН-ынхан энэ асуудлыг cap, хоёр сарын өмнөөс хөндөж, судалж иржээ.

Учир нь МАН- ынхан засагт хамтарчхаад сөрөг хүчний байр сууринаас улс төрийн тоглолт хийсээр байсан учир АН-ынхан ийн судлахад хүрсэн гэнэ. Тиймдээ ч судалгааны байгууллагаар тандалт явуулахад иргэдийн 63 хувь нь “МАН-ыг засгаас гарга” гэжээ. Иргэдээс ийм даалгавар авсан учраас АН-ын нөлөө бүхий хүмүүс хэвлэлээр болон хэвлэлийн бага хурлаар МАН- ынхныг цочроохоор мэдэгдэл хийж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь ч ажиллаж эхэлсэн.Асуудал шуудрах шинжтэй болчихлоо гэсэн үг. 

“Хэрвээ энэ долоо хоногийн чуулганы хуралдаан дээр МАН- ынхан АН-ыг үл тоон оруулж ирсэн хуулийг нь гацааж, унагаж, нийгмийг хуваах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх аваас манайхан шийдвэрээ цаг алдалгүй гаргана” гэж эрх баригч намын зарим гишүүн тайлбарлаж байсан. Хуваарь ёсоор ч чуулганы хуралдаан болж харин МАН-ынхан нэг их хууль гацаасангүй эсрэг байр сууриа илэрхийлсэн ч дэмжээд гаргахыг нь гаргалаа. 

Тэгвэл хамтрачиддаа нүд үзүүрлэгдэж буй МАН-ынхан тийм ч амархан засгаас гарахгүй гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийн бага хурал зарлаж зарим зүйлийг хэлсэн юм. Тэрбээр “Одоогоор АН албан ёсоор хөөж туусан албан бичиг бидэнд ирүүлээгүй байна. Мөн сүүлийн үед МАН-ын гишүүд төр улсын ажлыг гацааж байна, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж Засгийн газраа муулж байна. “Бид хамтдаа” аянаар хөдөө орон нутагт явж байхдаа Засгийн газраа шүүмжилсэн гэсэн мэдээлэл АН-ын бүлгийн дарга нарын мэдэгдэл дээр гарсан байна лээ. Энэ бол худлаа. МАН 2014 оны 12 сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг зүйлийг хэлсэн. Тэр нь МАН хамтарсан Засгийн газарт орсон ч хамтарсан засгийн болон өмнөх Засгийн газрын хууль бус үйл хэргийг хаацаалахгүй, үнэн мөнийг нь хэлнэ, болж бүтэхгүй байгаа зүйл дээр нь албан ёсны шаардлагыг нь тавиад болж байгаа зүйлийг нь дэмжээд хамтраад явна” гэлээ.

Мөн “МАН-ынхан хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа цаг хугацааныхаа алдаа хариуцлагыг үүрнэ. Засгаас гарахгүй. Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. Том төслүүд буюу Оюутолгой, Тавантолгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бүлэг Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Тавантолгой АН-ын фракциудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байж байна”гэсэн юм.

Ямартай ч АН, МАН хоёр эвлэлдэн нэгдэж засаг барьчихаад нэг их удалгүй түнжин хагарч хөөж туух дээрээ туллаа. Улс төрийн энэ нөхцөл байдлыг  харж суусан иргэд эрх баригчид ийм байхад улс орны амьдрал цааш өөдлөх нь юу л бол  хэмээн халаглаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bibid 2015-06-26 13:55:20
    Goe helsen bn lee.munhbat argagui yaruu nairagch hun shig belen tsetsen ugtei hun...naad muu garamgailuivarchin chin er n yaj yavaad an-n bulgiin darga bolson?
    103.229.122.250
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-26 09:00:48
    Ebtei bai
    122.201.22.34
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-06-26 07:39:54
    yg tiim hiiheesee hiihgvi ni ih ulsuud shv dee hurdan zailuul naaduul chin arisaa hamgaalaadl ireh jiliin songuulid urulduh geedl vzne dee
    107.170.141.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-06-26 07:01:31
    ямбыг нь эдэлж байгаа юм чинь ял хариуцлагыг адилхан хүлээнэ шүү Мөнхбат гуай тэгж новшрохгй шүү
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Гишүүн 2015-06-26 03:01:06
    МАН анхнаасаа л Засагт орох хэрэггүй бсан юм. Одоо хөөхөөс нь урьтаад гараад яваач ээ. Яс горьдсон нохой шиг шившиг болж хөөгдөн хөөгдөн сууж байхаар.
    103.229.121.223
    Мэдэгдсэн Хариулах