Хэн юу хэлэв
Ц.Элбэгдорж: УИХ, Засгийн газрыг зааглах ажлыг ҮХАА-н сайдын томилгооноос эхлэх ёстой
 
Ерөнхийлөгч маань санасан бодсондоо хэр тууштай байдаг хүн бэ гэдгийг харах боломж энэ долоо хоногт дахин нэг удаа олдлоо. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс санал болгосны дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Зас­гийн газрын гишүүн, ҮХАА-н сайдаар томилуулах асуудлаар Ерөнхийлөгчтөй зөвшилцөх хүсэлт илгээхэд төрийн тэргүүн ийнхүү хариулжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “Давхар дээл” тайлах хуулийн төсөл УИХ дээр унасны дараа ҮХАА-н сайд Х.Баттулга сайдын ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Энэ бол Засгийн газрын хувьд заавал хууль батлахгүйгээр “давхар дээл”-нээсээ салах сайхан боломж байсан юм. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ- ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгож, нөгөөх нь “Надад үгүй гэж хэлэх эрх байхгүй” гэж мэдэгдсэн явдал сөрөг хүчний бахыг хангаж, олны дургүйцлийг хүргэсэн. МоАХ-ны нэр хүндэд ч нөлөөлөх хэмжээнд очоод байх энэ үед Ерөнхийлөгч ийнхүү санаачилсан хуулийн төслийнхөө зарчимд бат зогслоо.
 
 Тэрбээр Монголд цаазын ялыг үгүй болгох хуулийн төсөл нь УИХ дээр унасны дараа “Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд нэг ч хүн цаазлагдахгүй” хэмээн мэдэгдэж, хуулийнхаа үзэл санааг хамгаалж байсан юм. Үүнээс үзвэл дахиад нэг ч сайд /хэрвээ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж гэмээ нь/ УИХ-аас томилогдохгүй нь. ҮХАА-н сайдад Ш.Түвдэндор­жийг нэр дэвшүүлэх ажлыг “Алтангадас” голлон зохион байгуулсан гэсэн яриа бас гарч байна. УИХ-ын гишүүнийг сай­дад зүтгүүлэхээр дэмжлэг авахгүй унана, ингэснээр МоАХ-д мэдрэгдэхүйц цочроо өгнө гэж тооцсон гэнэ. Хэрвээ тийм бол харамсалтай л байна. “Давхар дээл”-ийг хэн ч дэмжхгүй нь тодорхой байхад ажлаа хэл амгүйхэн засч залруулаад явъя гэхийн оронд бас нэг “хэрүүлийн алим” гаргаж ирж байгаа нь энэ Засгийн газар, УИХ хийх ажилгүй болчихсон, хэрүүл хийж цаг нөхцөөж байгаагийн нэг том илрэл юм болов уу.

Н.Батбаяр: Орос ах нар эргэж ирж байна даa
 
Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр магадгүй энэ долоо хоногийн хамгийн уншууртай ярилцлагыг өгчээ. Тэрбээр олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байсан ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар илэн далангүй өгүүлсэн юм. Түүний энэ ярилцлага Ардын намын бүлгээс өөрийг нь Эдийн засгийн хөгжлийн сайдаас огцруулах санал өргөн барьсантай цаг хугацааны хувьд давхацсан юм. Тэрбээр айлчлалынхаа үр дүнг “Орос ах нар эргэж ирж байна даа” хэмээн ганц өгүүлбэрээр тодорхойлоод “Манай урд, хойд хоёр хөршийн эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн үед их өргөжиж байна. Энэ хоёр улс хэдхэн хоногийн өмнө 30 жилийн гэрээ байгуулж, ОХУ-аас Хятад руу 38 тэрбум куб метр хий нийлүүлэх хоолой татахаар боллоо. Нийтдээ 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь яалт ч үгүй дэлхий даяар шуугиан болж байна. Тэгэхээр нь бид үүнтэй холбогдуулаад асуудал тавьсан. Манай нутгаар дамжуулж хоолойгоо татвал илүү дөт, зардал бага гэдгийг санал болголоо. Энэ талаар ямар бодолтой байгааг нь асуухад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Нээрээ тийм байна шүү. Манайх хийн хоолойг Хятад руу татахдаа хоёр гэрээ хийх ёстой. Сая бол хийн хоолойгоо зүүн чиглэлээр татах тухай ярьж тохирсон. Одоо бид баруун талаараа нийт 30 тэрбум куб метр хийн хоолой татах гэрээг хийнэ. Энэ шугамаа уулархаг газраар явуулах уу, тал нутгаар дайруулж татах уу гэдгээ шийднэ.

Тийм учраас танайхантай уулзаж ярья. Танайхантай ярилц гээд “Газпром”-ын захиралд үүрэг өгчихье” гэсэн” хэмээн эхэлсэн байна. Цааш нь, “Бид Орос, Монгол, Хятад гурвыг холбосон төмөр зам, авто зам, нефть, хийн хоолой, эрчим хүчний шугам татах асуудлыг яриад байгаа юм.Энэ бол тус бүртээ нэг нэг Оюу толгой гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл таван ширхэг оюутолгойгоос том төслийг эхлүүлэхээр яриад явна. Бид хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах ажлуудыг эхэллээ. Ерөнхий сайдын хойд хөршид хийх  айлчлалыг зохион байгууллаа. Таван шугамын асуудлыг нэлээд ахицтай байлгахаар яриад ирлээ. Үүнээс өмнө Ерөнхий сайд БНХАУ-д айлчилсан. Тиймээс урд хөрштэй харилцах харилцаа сайн байна” хэмээн өрнүүлж, “Асуудлууд ийм нааштай, ажил урагшлах гэж байхад ийм юм яриад хэрэггүй л байх. Монголчууд эвтэй, төр засаг нь тогтвортой байвал ажил урагшилна. Төр засаг хэврэг болоод ирэхийн цагт гадныхан биднийг гайхна. “Засаг төрд нь бидэнтэй ажиллах сонирхол байна уу, үгүй юу гэж эргэлзэнэ. Эсвэл эрх баригчид нь бидэнтэй ажиллая гэхээр сөрөг хүчин нь эсэргүүцээд байдаг юм байна” гэж л ойлгоно хэмээн төгсгөжээ.
 
Ж.Энхбаяр: Эдийн засаг асар хүчтэй агших нь
 
УИХ-ын гишүүн Ж.Энх- баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн агшилт” гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь анхаарал татлаа. Тэрбээр “Бид 17.7 хувийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийг энэ засагт хүлээлгэн өгсөн. Тасралтгүй уналаа. Ингэж унасаар 2016 он гэхэд та­ван хувь руу орно. Бодит инфляциа гүйцэж чадахгүй эдийн засгийн өсөлтийг хангаж ирж байна. Энэ нь эдийн засаг асар хүчтэй агших нь ээ гэдэг төсөөллийг засаг оруулж ирлээ. Нөгөө талдаа өрийн хэмжээг тасралтгүй нэмж оруулж ирэх юм. Монгол Улс, Засгийн газрын өр нэмэгддэг, эдийн засаг буурдаг боллоо. Зүй тогтол нь санхүүгийн чадвар нь нэмэгдэж байвал эдийн засаг өсөх ёстой. Гэтэл сөрөг орж ирэх юм. 10 гаруй жил тогтвортой байлгаж ирсэн эдийн засгийнхаа орчныг хоёрхон жилийн дотор нураачихлаа хэмээн өгүүлсэн юм.
 
Үнэхээр сүүлийн хэдэн жил манай улс эдийн засгаа дээд чинээнд нь тултал тэлэх бодлого баримталж ирсэн. Эдийн засгийн өсөлт өндөр байсан 2010 оноос хойш бид эдийн засгаа тэлэхийг байнга эрмэлзэж, энэ чигт үйл ажиллагаагаа чиглүүлж ир­сэн. Тэгэхээр, ямар нэг юм чинээндээ тулахаар буцаж хар­вадаг жамтай. Мөнхийн юм гэж байдаггүй. Тэгэхээр хамтарсан засгийн үед асар их хөрөнгө, мөнгө зарлагадан байж тэлсэн эдийн засаг одоо буцаж агшихаар тэмүүлж байгаа болж таарлаа. Энэ бол тун зөв гаргалгаа. УИХ- ын гишүүн Сү.Батболд Бороогийн алтны ордыг ашиглахаар төсөл боловсруулж байхдаа алтны үнийг зах зээлийн үнээс хамаагүй өндөр тооцсон нь хө­рөнгө оруулагчдад таалагдсан гэдэг. Алтны ханш тухайн үед түүхэн дэх хамгийн бага үедээ ирээд байсан болохоор “Үнэ буцаад өсч л таарна” хэмээн хар ухаанаар бодсон гэдэг. Энэ нь ч яг оносон. Аливаа юманд өөрийн гэсэн хэмжээ бий. “Хоёр литрийн бидонд хоёр литр л ус орно” гэдэг шиг Монголын эдийн засагт ч гэсэн тэлсээр, тэлсээр эцэст нь тулах нэг хэмжээ байгаа нь ойлгомжтой. Хэрвээ тэр хэмжээ нь болсон бол хүссэн хүсээгүй буцаад зохистой хэмжээндээ очихыг тэмүүлнэ. Манай эдийн засаг сүүлийн хэдэн жилд хэд дахин өсч томорсон. Энэ байдлыг хараад Ардын намынхнаас ядаж л Сү.Батболд гишүүн “Эдийн засаг буцаад агшиж л таарна“ гэсэн тооцоог тун төвөггүй хийсэн байх учиртай. Эндээс үзвэл, эдийн засаг хямраагүй, харин сүүлийн хэдэн жилд явуулсан “эдийн засгийг тэлэх” бодлогынхоо хариу үйлдэлд л ороод явж байгаа юм биш үү. Байгалийн хуулийг хэн ч зөрчиж чадахгүй шүү дээ.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайхнаа 2014-06-07 00:53:37
    Н.Бат баярын ачаар хийн хоолойгоо хагуур явуулахаа нэг мэдэж авах шиг байна .Ямар ч нам сонгуульд гарсан байсан хамааралгүйгээр энэ Батбаяр гуайгаар мөнхөд ЭЗХ-ийн яамны сайд байлгахаар мундаг хүн юм байна
    202.179.11.30
    Мэдэгдсэн Хариулах
  • chi shuu bortuun 2014-06-06 18:54:52
    Putin hiin hooloig mgloor dairuulbal 1000 km hemnene gedgee medehgui yavj bdag teneg hog shuu. Manai muu said l ochij zaaj ugsun baisht. Nuguuh n genet uhaan orood neere tm bsan bsht tui chort erthen helehgui chi gesiin bishuu haha.
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-06 04:50:40
    Batbayar shivshig, saidiin suudaltaigaa uhen hatan zuuraldaj bhav shiv dee, adgiin teneg ch tanii tenegiig gaihaj bga baih shuu, Saidiin suudlaa Battulga shig ogood MGL-s burmoson yavaad ogvol tanii ulsdaa oruulj bui huvi nemer ...
    202.179.11.162
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2014-06-06 00:44:42
    Uu muu guilgachin chini, oros ah bhdaa yahav de...yag yanhan shig bh yumaa
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах