Нигерид 12 настай охин халдлага үйлдлээ
Нигерийн зүүн хойд этгээдэд байрлах хотод 12 настай охин террорист халдлага үйлдэж, 10 гаруй хүн нас барж, 30 орчим хүн гэмтэж бэртжээ.
 
Халдлага Ёбэ мужийн нийслэл Даматуругийн өмнөд хэсэгт байрлах Гужба бүс нутгийн долоо хоногт нэг удаа нээгдэн үйл ажиллагаа явуулдаг зах дээр болсон байна. Хэргийг харсан нэг гэрч “Охин зах руу орж ирээд үр тарианы лангуу руу чиглэн явсан. Тэгээд худалдаачид болон үйлчлүүлэгчдийн дунд очоод бөмбөг дэлбэлсэн” гэж ярьжээ.
 
Иргэдийн ярьсан мэдүүлгийн дагуу энэ хэрэг лалын хэт даврагч Боко Харам бүлэглэлийн ээлжит халдлага болох нь илэрхий байгаа ажээ. Учир нь тус бүлэглэл жижиг тосгод, хотууд руу довтолж, бага насны охид эмэгтэйчүүдийг олзолж улмаар тэднийг “ хүн зэвсэг” болгон террорист халдлага үйлдүүлдэг байна. Энэ хэргээс нэг хоногийн өмнө ч гэсэн Борно мужийн нийслэл Майдугури хотод 17 настай охин бөмбөг дэлбэлж, загасны захын ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан 20 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Үүний дараахан дахин нэг охин амиа золиосолсон ч азаар өөр хүн амь насаараа хохироогүй аж.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.