Тамирчдын өдрийг тэмдэглэнэ
Жил бүрийн зургадугаар сарын 28-ныг Тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сарын 28-нд олон арга хэмжээ зохион байгууулахаар төлөвлөжээ. үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт,  түүний үр өгөөжийг олон нийтэд сурталчилан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг байна.
 
Монголын Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Улмаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
 
Олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтай үзүүлбэрийг тоглож сонирхуулах аж.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.