Ц.Нямдорж: Ардчилал ярьж төр самардгаа болих хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд нэлээд маргаад  авлаа.Тухайлбал:
 
Ц.Нямдорж: Гишүүн албан тушаалтны томилгоог хийхдээ УИХ-ын чуулганд орж ирээд сайн муугаа бүгдийг нь хэлэлцүүлээд л явдаг. Гэтэл дахин нийтээр сонсгоно гэж ийм хачин юм хийхээ болих хэрэгтэй. Яаж хэрэгжүүлэх хэлбэр нь тодорхой биш. Ганц хүнийг томилохдоо эсрэг байр суурьтай хүмүүсийг оруулж ирээд нүдсээр байгаад гаргах юм уу. Ийм нэг худлаа ардчилал ярьж төрийн самардагаа болих хэрэгтэй.
 
Х.Тэмүүжин: Огт хууль мэдэхгүй хүн Ерөнхий прокуророор томилогдоод явчихсан байдаг. Томилгооны үеэр төмсөгдүүлчихсэн юм шиг чимээгүй сууж, дэмжиж явуулахаар ар хударгаар нь муулаад байдаг. Тиймээс үгийг нь л сонгох гэж нийтийн сонсголыг явуулж байна. Тэгээд ч би энэ хуулийг санаачлаагүй. Ажлын хэсгийг нь л ахалж ажиллаж байна.
 
А.Бакей: Энэ хууль  батлагдаж гарах хэрэгтэй байна. Томилгоог буруу хийдэг хүн л энэ хуульд их эмзэглээд байна. Хуулийг дэмжээд гаргах хэрэгтэй.
 
Л.Цог: Х.Тэмүүжин, А.Бакей гишүүдийн саналыг дэмжиж байна. Энэ их зөв хууль томилгоо буруу хийдэг хуудуутай томилгоо хийдэг хүмүүс л энд хашгирч байна. Хэлж ярьдаггүйн гайгаар өнөөдөр бид дандаа буруу томилгоо хийдэг. Манайхан Германыг хууллаа л гэдэг. Германаас авах юмаа авч л байх хэрэгтэй. Төгс утгаар нь хэрэгжүүлж яадахгүй байна. Германд энэ хууль төгс утгаараа хэрэгждэг шүү дээ.
 
 Г.Уянга: Өнөөдөр төрд зүтгэж байгаа буруу томилгоо уг хуулиар засаж чадахгүй. Худлаа нэр зүүсэн ийм хуулиар халхавч хийж болохгүй. Олон түмнээс асуух юм бол бид энд сууж яадаг юм. Ерөнхийлөгч ийм цаг авсан хууль оруулж ирэхээ болих хэрэгтэй. Томилгоо хийхдээ биднийг ч тэр, олон түмнийг ч сонсдоггүй шүү дээ.  Энэ С.Баярцогтыг томилоод л явуулсан, одоо энэ улсыг зарж идэж байгаа Ч.Сайханбилэгийг буулгах гэхээр 19 гишүүн хүрэхгүй байна.
 
 Ингээд гишүүд саналаа хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт  явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авахгүй байсан тул байнгын хороогоор дахин хэлэлцэхээр уг асуудлыг долоо хоног хойшлууллаа.
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хөөе!!!!! 2015-06-26 00:23:18
    Ерөнхий прокуророор хуульч биш хүн томилсон бол дараа нь тэр хүний чинь хийсэн бүх үйлдэл хуулийн хувьд хүчин төгөлдөр биш гэж тооцогдоно шүү дээ!!!
    202.179.28.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Heregtei 2015-06-25 09:00:09
    NYAMDORJ METED HEREGUI UM BN, MONGOLCHUUD D BOL HEREGENI HUULI BN.
    123.232.191.84
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2015-06-25 04:03:21
    Нийтийн сонсголын хууль их хурлын гишүүдэд хэрэггүй байж болно ИХ ХУРЛЫГ СОНГОСОН СОНГОГЧИДОД ХЭРЭГТЭЙ ?????????????????????????????????????????????????
    112.72.13.95
    Мэдэгдсэн Хариулах